НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМАНД
ИРГЭД 2010 ОНЫ I УЛИРАЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ,ГОМДЛЫН
ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тайлант хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газраас – 14, Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүдээс – 32, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар – 20, Төрийн албаны зөвлөл- 1, бүгд 67 өргөдлийг тус яаманд уламжлан ирүүлснээс холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн хугацаанд хариу өгч ажиллав.
Хот, хөдөөгийн иргэдээс 2010 оны I улиралд 288 өргөдөл, хүсэлтийг бичгээр хүлээн авч хяналтын карт нээн хуулийн хугацаанд хариу өгүүлэхэд анхааран ажиллав.
Нийт 288 өргөдлийн 71.5 хувь буюу яам – 206 өргөдөл, хүсэлтэд албан бичгээр хариу өгч, 43 буюу 15.0 хувийг холбогдох байгууллага, агентлаг, албан газруудад албан бичгээр уламжлан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Хугацаа болоогүй 39 буюу 18.9 хувийн өргөдөл, хүсэлтийн асуудлыг судалж байна.
Тайлант хугацаанд иргэдээс Хүсэлт: 273. Санал 4, гомдол 10, тайлбар лавлагаа 1-ийг бичгээр хүлээн авсан байна. Үүнээс:
1.Ахмад дайчны орон сууцны дэмжлэгт хамрагдах 107 хүсэлт ирснээс 32 ахмад дайчин мөнгөн тэтгэлэг олгохыг хүссэн, 5 ахмад дайчин орон нутагт орон сууц олгохыг хүссэнд албан бичгээр хариу хүргүүлэв. Мөн орон сууцны талбайн хэмжээ бага, тагтгүй байгааг сольж өгөхийг 8 ахмад дайчин хүсэлт ирүүлсэнд ажлын хэсэг, үнэлгээний хороо газар дээр нь очиж шалган тендерт оролцсон компаниудад хугацаат үүрэг өгч, хяналт тавин ажиллаж байна.
2. Тэтгэвэр нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүү арилгах-11/СХД-ийн н.Бямбачулуун нар, СБД-ийн н.Доржсүрэн нар, БЗД-ийн Дорж нарын 59 өндөр настнууд, БЗД-ийн н.Даариймаа нарын олон хүүхэдтэйгээр 37-42 насанд тэтгэвэрт гарсан эхчүүд/, тэтгэвэр тогтоолтыг шалгуулах, цалин нэмэгдүүлэх-15/бүгд 26/ хүсэлт хүлээн авснаас одоо мөрдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн тайлбар болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай албан бичгээр хариуг хүргүүлж, 10 хүсэлтийг хянан шалгуулахаар НДЕГ-т уламжлав.
Цаашид энэ онд тэтгэвэр,тэтгэмж, цалин нэмэгдүүлэх тооцоог хийж байна.
3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговор олгохыг хүссэн 2800 гаруй иргэдийн /Шарынголын нүүрний уурхайд ажиллаж байсан 645, Налайхын уурхайн 1009, Багануурын уурхайн 808, Бор-өндөрийн 65, Сайханы уурхайн 48/ хүсэлтийг судлан үзэж, тодорхой хэмжээний тэтгэлэг олгохоор судалгаа, тооцоо хийж ЗГ-т хүргүүлэхээр бэлтгэж байна.
4. Хөгжлийн бэрхшээлтэй 13 иргэнээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүсэлт ирүүлсэнд төсөлд хамруулан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 2009 онд 600 гаруй иргэдийн 179 төслийг хүлээн авч 512.4 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргаж, 483 ажлын байрыг шинээр бий болгов. Цаашид төслийг үргэлжлүүлэхээр судалгаа, тооцоог хийн Азийн хөгжлийн банкинд хүргүүлэв.
5. Эмчилгээний зардал хүссэн 18 хүсэлтийн 6 иргэнд эмчилгээний зардал олгуулахаар ЗГ-ын тогтоолын төслийг дэмжив.
6. Төрийн албан ажиллаж байгаад 2003 оноос өмнө тэтгэвэрт гарсан 5 иргэн ТАХ-ийн тэтгэмж олгохыг хүссэн хүсэлтэд одоо мөрдөж байгаа хуулийн тайлбарыг албан бичгээр хүргүүлэв.
7.Орон сууц, гэр-23, буцалтгүй тусламж-7, Зээл-6, сургалтын төлбөрт дэмжлэг хүссэн-13, гадаадад ажиллах-2 зэрэг хүсэлтэд хуулийн хугацаанд хариу зөвлөмж хүргүүлээд байна.
Санал: Эх оны хишиг, сонгуулийн амлалт олгуулах-17 саналд авч хэрэгжүүлж байгаа, цаашид авах арга хэмжээний талаарх тайлбарыг хүргүүлэв.
Гомдол: Ажлаас халагдсаны тэтгэмж олгох/Мэргэжлийн өвчин судлалын эмч Б.Насанжаргал нар, НДҮЗ-ийн ажилтан М.Батаа, Гадаадад дадлагажигч илгээх “Мөхөт” ХХК-ийн талаар Налайх дүүргийн Л.Эрхэмбаяр нар, Ахмад дайчин Н.Анхбаяр, Л.Дүгэрсүрэн нар, Н.Оюунболд, С.Отгон- “Заюу тайж” ТББ-ын тухай, Л.Алтанхуяг-Батсүмбэрийн Улсын асрамжийн газрын даргын үйл ажиллагааны тухай/ зэрэг гомдол гаргасанд Мэргэжлийн хяналтын байгууллага, Ажлын хэсэг, үнэлгээний хороо шалгаж хариуг албан бичгээр хүргүүлэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Дэд сайд, газрын дарга, мэргэжилтнүүд 211 иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тайлбар, зөвлөмж өгөв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам


