Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ Бусад тайлан мэдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2009 оны үйл ажиллагааны тайлан

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2009 оны үйл ажиллагааны тайлан

И-мэйл Хэвлэх PDF

Нэг. Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах
үйл ажиллагааны талаар


Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, улс оронд эдийн засаг, санхүүгийн хямралт байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдийг хямралын нөлөөнд өртүүлэхгүй байх, нийгмийн хамгаалал, халамжийн тусламж, үйлчилгээг зорилтот бүлгүүдэд хүргэх, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж,  “Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах, хямралд хамгийн эхэнд өртөж хүндээр хохирч болох ажилгүй, орлогогүй иргэд, өрх гэр бүлд чиглэсэн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ээр зорилт тавин ажиллаж байна.

1.1.    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын талаарх бодлого, үр дүн:

Хүн амын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд
НХХ-ийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны техникийн дэмжлэгтэйгээр “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал”-ын төслийг боловсруулаад байна.  Энэ хүрээнд Улаанбаатар хот, аймаг, сумын төв, хөдөөгийн 180 өрхийг судалгааны туршилтанд хамруулсан ба ядуурлын шинжийг тодорхойлох үзүүлэлт, тоо, мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж, ядуу өрхийн шинж байдлыг тодорхойлох матрицыг боловсруулсан.
“Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх              III шатын үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулсан ба холбогдох төрийн бус байгуулагуудаас саналыг авч нэгтгээд байна. Мөн төлөвлөгөөний төслийг бүх яам, НҮБ-ын Хүн амын сангийн дэргэдэх жендэрийн багийн гишүүдэд санал авахаар хүргүүлээд байна.
“Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийн эхний шатны хэрэгжилтэд ЭКПАТ сүлжээгээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийн дагуу 2009-2012 онд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж Үндэсний зөвлөлийн хурлаар  хэлэлцүүллээ.   
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид цогц тусламж үзүүлэх эмнэлэгт  түшиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийн ажиллах журмыг ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, НХХ-ийн сайдын 2009 оны 308/189/129 тоот хамтарсан тушаалаар батлуулав.
Иргэний нийгмийн зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” сэдэвт уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх саналыг боловсруулан ЗГХЭГ-т хүргүүллээ.
“Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Монгол Улсын MNS 5852:2008 стандарт хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлох зорилгоор хяналт-үнэлгээний ажлыг Нялхсын клиник сувилал дээр туршсны дараа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн нийт 44 байгууллага дээр зохион байгууллаа.
“Гэр бүлийн тухай” хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд хүүхдийг гадаад, дотоодын иргэдэд үрчлүүлэхтэй холбоотой асуудлаар бусад улсын хууль тогтоомжид харьцуулсан судалгаа хийж санал боловсруулсан.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хооронд 2007-2011 онд хамтран ажиллах хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний хурлын шийдвэрийг үндэслэн “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн тэргүүлэх байгууллагаар НХХЯ-ыг томилсонтой холбогдуулан тус яаманд хэрэгждэг “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх замаар хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалах төсөл”, ХЗДХЯ-нд хэрэгждэг “Хууль зүйн шинэтгэл” гэсэн 2 төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохицуулах, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон удирдамжийг сайдын тушаалаар батлууллаа.
Орон гэргүй иргэд, хараа хяналтгүй хүүхдийн асуудлаарх үндэсний зөвлөлгөөнийг зохион явуулж, холбогдох Төрийн болон гадаад, дотоодын байгууллагууд оролцлоо.
Яамнаас санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар, НЦГ-ын Хүүхдийн халамж, үйлчилгээний төв, Амьдрах ухаан төвтэй хамтран нийслэлд буй орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдүүдийг эрсдэх аюулаас сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж 70 хүүхдийг олж, цуглуулан, эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны үзлэг, зарим эмчилгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад байна.  

Нийгмийн халамжийн талаар: Эдийн засгийн хямралын улмаас орлого буурч, төсвийн хомсдол үүсч байгаатай холбогдуулан бодлогыг нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэг рүү чиглүүлж, нийгмийн халамж, тэтгэмжийг оновчтой хуваарилах, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч, нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл зохих, бие даан амьдрах, өөртөө үйлчлэх чадваргүй эмзэг бүлгийн иргэдийг төр ивээлдээ авч, тэдний амьдралын баталгааг алдагдуулахгүй байх зорилго бүхий халамжийн тогтолцоо  бий болж төрийн халамжийн үйлчилгээг иргэддээ хүргэж ирлээ.    
2009 онд Нийгмийн халамжийн тэтгэвэрт 55672 хүн хамрагдаж 25,08 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид 33774 хүн хамрагдаж 6,6 тэрбум төгрөг, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 13828 хүн хамрагдаж 1134,9 сая төгрөг, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Монгол улсыг хөгжүүлэх сангаас олгох хүүхэд хөгжил мөнгөнд тус бүр 931854 хүүхэд хамрагдаж 122,0 тэрбум төгрөг, Шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламжид 72705 хүүхэд хамрагдаж 7,2 тэрбум төгрөг, Шинэ гэр бүлийн мөнгөн тусламжинд 35907 хүн хамрагдаж 17,9 тэрбум төгрөг, Алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжинд 128851 хүн хамрагдаж 8,4 тэрбум төгрөг, Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тусламжинд 88489 эх хамрагдаж 16,2 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.  
Нийгмийн халамжийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийгмийн халамжтай холбоотой харилцааг зохицуулах суурь хууль болгоход чиглүүлж хуулийн төслүүдийг бэлтгэн ажилласан. Нийгмийн халамжийн хамрах хүрээг өрхийн орлого болон бусад шалгуураар хязгаарлахыг санал болгож, тэтгэвэр, тэтгэмжээс бусад нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, үйлчилгээг хөтөлбөрт шилжүүлж, зохицуулалтыг уян хатан болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын талаар: Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд хямралд хүндээр хохирч болох иргэд, өрх, гэр бүлд чиглэсэн оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан УИХ-ын 22 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд дараах хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан болно. Үүнд:
”Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн “... шимтгэл төлөгчийн дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна” гэснийг санхүү, эдийн засгийн хүндрэлийн үед ажил олгогчийн төлбөрийн чадвар буурч байгааг харгалзан тэдний санхүүгийн бэрхшээлийг багасгах зорилгоор түр хугацаанд буюу 2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл мөрдөхгүй байхаар туссан.  
“Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуульд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 126 өдрөөр тооцон олгох, даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авснаас хойш 6 сар шимтгэл төлсний дараа дахин ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг байхаар тусгав. Ингэснээр даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхэд шимтгэл төлсөн байх хугацаа 3 сараар буурч, тэтгэмж авах хугацаа 50 өдрөөр нэмэгдэж ажилгүйдлийн тэтгэмж авах болзолыг зөөлрүүлсэн.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын сангаас өвчтөн сахисны тэтгэмж олгох журам”-ыг боловсруулан НХХ-ийн сайдын 2009 оны 115 тоот тушаалаар батлуулсан.
Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангуудын зарлага төлөвлөж байснаас зайлшгүй нэмэгдэхээр байгаа тул даатгалын сангуудын зарлагын төсвийг тодотгохоор “Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-д өргөн барьж  батлуулсан болно.
Нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин, заавал даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байхаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байна.
НХХ-ийн  сайд, ЭМ-ийн сайдын 2009 оны 114/269 тоот хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НХХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэв.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийгмийн даатгалын асуудлаар тусгагдсан ажлын хүрээнд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн “Тэтгэврийн шинэчлэл ба олон улсын чиг хандлага” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох яамд, ОУ-ын байгууллагууд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, МАОЭНХ, МҮЭХ болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл, түүний үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.
УИХ-аас “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдснаар ахмад дайчдад улиралд нэг удаа олгох мөнгөн тусламжийг сар бүр 200.000 төгрөг болгон нэмэгдүүлж, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгож байна. Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын “Тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол гарч дайнд оролцсон ахмад дайчдын  эхнэр/нөхөр-т сар бүр олгох олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200.000 төгрөгөөр тогтоон шийдвэрлүүлж, шаардагдах 4,3 тэрбум төгрөгийг 2009 оны төсөвт тусган батлуулсан.
“Жишиг үнэ тогтоох тухай”  НХХ-ийн сайдын 2009 оны 61 тоот тушаалаар  Ахмадын зориулалттай амралт,  сувиллын газарт амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг шинэчлэн тогтоолоо.
Хүүхэд, өсвөр насныхныг бэлгийн зорилгоор ашиглахын эсрэг Дэлхийн гуравдугаар чуулга уулзалтаас батласан “Хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, бүх хэлбэрийг таслан зогсоох тухай Риогийн тунхаглал, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг орчуулан, Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулгыг Засгийн газарт хүргүүлэв.
Хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратегийн төслийг Засгийн газрын 2009 оны 156 дугаар тогтоолоор батлуулав. Стратегийг товхимол болон CD хэлбэрээр монгол, англи хэлээр хэвлүүлэх, түгээх, сурталчлах ажлыг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын статистик мэдээлэл” товхимлын эхийг бэлтгэн хүн ам, нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх 2004-2008 оны мэдээллийг аймаг, бүс, үндэсний хэмжээнд нэгтгэн тусгасан ба үзүүлэлт, тайлбарыг монгол, англи хэлээр харах боломжтой юм.
НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтээр “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” сэдэвт судалгааг хийхээр шалгарсан Шинжлэх ухааны академийн философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн багтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод заасны дагуу бүсчилсэн хөгжлийн ажлын албанаас боловсруулж буй “Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” үндэсний хөтөлбөрийг тус яамнаас боловсруулж буй “Өрхийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулахаар ажиллаж байна. Мөн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан ба Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэл болон Шадар сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулахаар ажиллаж байна.
НХХЯ-ны захиалга, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэг, МУИС-ын Хүн амын сургалт судалгааны төвийн багш, судлаачдын оролцоотой “Монгол Улсын хүн амын шилжих хөдөлгөөний чиг хандлага, үр дагавар”  судалгааны ажил хийж, үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууулан төр, иргэний нийгэм, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.
ОУХБ-ын “Нийгмийн хамгааллын доод хэмжээ”-ний тухай 102 дугаар конвенцийн талаарх  семинарыг зохион байгуулж , манай улс конвенцийн 4 салбарт нэгдэн орох магадлал өндөр байгааг тогтоож, конвенцид нэгдэн орсноор нийгмийн хамгааллын тогтолцоо боловсронгуй болох, даатгуулагчид, иргэдээс төр, нийгмийн хамгааллын удирдлага, тогтолцоонд итгэх итгэл сайжрах ач холбогдолтой болохыг мэдээлэв.

1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах
бодлого, арга хэмжээний дүн:

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх талаар заасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хот, хөдөөгийн болон хүн амын бүлгүүдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Зохистой хөдөлмөрийн төлөөх үндэсний стратеги”, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг НХХ-ийн сайдын тушаалаар тус тус  байгуулан ажиллаж байна.
2006 онд “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын         I дүгээр шатны төлөвлөгөөний биелэлтийг 2009 оны 5 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн ба II дугаар шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан.  
Эдийн засгийн хямралын үед ажлын байрыг хадгалах, ажил олгогч эзэд, хөдөлмөрчдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон Санамж бичигт 2009 оны 1 дүгээр сард гурван талын төлөөлөл гарын үсэг зурав.  
УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцээд тус яамнаас боловсруулсан хуулийн төсөлтэй нэгтгэн УИХ-д яаралтай оруулахыг даалгасны дагуу дахин боловсруулж, холбогдох яамдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 01-68/94 тоот хамтарсан тушаалаар “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачилал”-ыг шинэчлэн батлуулсан болно. Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулж, холбогдох үндсэн үзүүлэлтүүдийг тооцоход энэхүү ойлголт, тодорхойлолт, тооцох аргачлалыг ашиглах ба Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан стандарт ойлголт, тодорхойлолтод нийцүүлэн, өөрийн орны онцлогийг тусгасан юм.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нарын цалингийн жишиг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж  батлуулав.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар төрийн захиргааны албан тушаалд төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг шинээр нэмж оруулсантай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.
НХХ-ийн сайдын 2006 оны 52 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ажилд зуучлах үйлчилгээг бүртгэх журам”-ыг шинэчлэн “Хөдөлмөр зуучлалын албыг бүртгэх журам”-ын төслийг боловсруулав.
“БНХАУ-ын мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна.
“ОХУ-ын иргэд, Монгол Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг бэлтгэн Оросын талд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хооронд ажиллах хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан уг Санамж бичгийн 15 дугаар зүйлд заасны дагуу талууд хамтран ажиллах хороог НХХ-ийн сайдын тушаалаар байгуулж, хоёр  орны нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцох, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хууль тогтоомж, соёл, ёс заншилтай холбоотой мэдээлэл авах танилцах уулзалт зохион байгуулах саналыг АНЭУ-ын талд тавиад байна.
“Монгол, Тайванийн хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг”-ийн төслийг шинэчлэн байгуулах талаар Тайванийн Хөдөлмөрийн Хорооноос ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт саналаа хүргүүлэв.  
Эдийн засгийн хямралын үед ажлын байрыг хадгалахад эзэд, хөдөлмөрчдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх болон хамгаалах талаар хамтран хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Санамж бичигт НХХЯ, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын төлөөлөл 2009 оны 1 дүгээр сард гарын үсэг зурав.
НХХ-ийн сайд, Нийслэлийн Засаг даргатай нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр 2008-2012 онд Хамтран ажиллах санамж бичгийн төслийг боловсруулж, гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаатай холбогдсон асуудлаар одоогийн мөрдөж буй хууль, тогтоомжид  хоорондоо давхардсан болон зөрчилтэй тусгагдсан зүйл заалт цөөнгүй байгаа тул нэг мөр цэгцэлж, Төрийн албаны тухай хуулиас гадна салбарын 30 гаруй хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулахаар хуулийн үзэл баримтлалтын төслийг боловсруулж байна.
“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн 2008 оны тайланг нэгтгэн гаргав. Үндсэний хөтөлбөр хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдаж, “Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны аттестатчилал явуулах” тухай Засгийн газрын 2007 оны 290 тогтоол, “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан ”Ажлын байрны аттестатчилал явуулах журам”-ын дагуу арга хэмжээ зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөтөлбөрийн III шатны биелэлтийг дүгнэж, дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулах асуудлыг хэлэлцэх семинарыг төрийн байгууллага, нийгмийн түншлэлийн талуудын төлөөлөлийг оролцуулан ОУХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороог  Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөлөөс тус бүр 5 хүн,  бүхий 15 хүний бүрэлдхүүнтэй, өөрийн үйл ажиллагааны дүрэмтэйгээр зохион байгуулав. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, үндэсний хорооны дүрэм, хууль, тогтоол, журам” номыг 1000 хувь хэвлүүлэн хууль, тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажилд зориулан гарын авлага болгон эмхтгэн гаргав.
ОУХБ-ын “Хөдөлмөрчдийн төлөөллийн тухай” 1971 оны 135 дугаар  конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн  газрын тайлан, ОУХБ-ын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенци, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар конвенцийн нэмэлт тодруулга хүссэн ердийн тайланг ОУХБ-ын Экспертүүдийн хорооны зөвлөмжийн дагуу гаргаж хүргүүллээ.
ОУХБ-ын Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн байцаан шалгах газрын тухай 81, Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай 161 конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын АБГББХ-ны хурлаар хэлэлцүүлээд байна.
Хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөнтэй холбогдсон ОУХБ-ын 97, 143 дугаар Конвенциуд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан талаарх судалгааг хийсэн болно.
ОУХБ-ын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ байгууллагын дэмжлэг оролцоотойгоор “Уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт Үндсэний зөвлөлдөх уулзалт, мөн “Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах нь” сэдэвт Азийн бүсийн семинарыг Монгол Улсын Засгийн газар ОУХБ-ын Салбарын үйл ажиллагаа хариуцсан хөтөлбөр, ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчоо, ОУХБ-ын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчоо, ОУХБ-ын Стандартын газартай хамтран зохион байгуулав.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг талуудын төлөөллийн хурлаар хэлэлцэн, 81,3 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн ба “Хөдөлмөр,  нийгмийн   зөвшлийн гурван талт 2010-2011 оны Улсын хэлэлцээр”-ийг 2010 оны11 дүгээр сард байгуулав. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15.2-т заасныг үндэслэн 6 аймаг, 4 салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2009-2010 оны гурван талт хэлэлцээрийг хянаж, бүртгэв.
“Эдийн засгийн хямралын нөхцөлд нийгмийн түншлэлийн байгууллагуудын ажиллах журам”, “Хамтын ажиллагааны санамж бичиг” боловсруулж, МАОЭНХ, МҮЭХ-оос санал авч, баталгаажуулан  мөрдөж байна.
ОУХБ/БНСУ-ын Түншлэлийн хөтөлбөр, ОУХБ/Европын Холбооны Хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний удирдлага Азийн хөтөлбөрийн хүрээнд  “Солонгосын гадаадаас ажилчин авах систем ба хоёр талын хамтын ажиллагаа” сургалт семинарыг зохион байгуулж, НХХЯ, БНСУ-ын Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан “БНСУ-д ажилчид илгээх тухай” Санамж бичгийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцов. Мөн хөтөлбөрийн “Хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний удирдлагыг сайжруулах нь” семинар зохион байгуулсан.  
“Төрийн өмчийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөн байгуулах, хувьчлах талаар 2009-2012 онд хийх ажлын үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан уг төслийн 7.5-д заасан “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийг хувьчлахтай холбогдсон санал, үндэслэлийг боловсруулан Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороонд хүргүүлэв.  
“Хямралын үеийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого” сэдэвтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтыг зохион байгуулж, НХХЯ-ны удирдлага, эрдэмтэн судлаачид болон МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал, МҮЭХ-ны ерөнхийлөгч нар оролцов.
Шивээ Овоогийн уурхайн цогцолбор байгуулах талаар БНХАУ-ын холбогдох талтай Засгийн газрын түвшинд хэлэлцээр байгуулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажиллаж, ажиллах хүчний асуудлаар НХХЯ-наас баримтлах чиглэлийг боловсруулж ажлын хэсэгт хүргүүллээ.


Хоёр. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтийг хангах талаар:


2.1 Цалин, хөлсний талаар.  Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 184 дүгээр тушаалаар Цалингийн бүтцийн судалгааг туршилтын журмаар явуулах ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ажлын хэсэг “Цалингийн түүвэр судалгааны маягт, аргачлал, бөглөх заавар”-ыг боловсруулж Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 01/168 дугаар тушаалаар батлууллаа.
“Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл бий болгох” асуудлаар орон нутгийн судалгааг ТББ-тай хамтран явуулж санал боловсруулсан бөгөөд холбогдох байгууллага, судлаачдийн хүрээнд хэлэлцүүлэн дүгнэлт гаргалаа.
ОУХБ-аас гаргасан “Олон улсын  ажил,  мэргэжлийн  ангилал,  стандарт-08”   (ОУАМАС-08, ISCO-08) шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Монгол Улсын үндэсний ажил, мэргэжлийн жишиг тодорхойлолт-08 (МУҮАМЖТ-08)-ыг 670 гаруй ажил, мэргэжлээр кодлон боловсруулж, хэвлэлд шилжүүлэхэд бэлэн болгосон нь ажил, мэргэжил, албан тушаалын талаарх мэдээллийг олон улсын түвшинд ашиглах, харьцуулах боломжтой болж байна.    

2.2 Бvтээмжийн талаар: Бүтээмжийн түвшин, удирдлага, арга зүй, зохион байгуулалтын өмнөх болон өнөөгийн түвшинг судлах, бүтээмж, цалингийн уялдааг хангах асуудлаар судалгааны төсөл хэрэгжүүлэх, ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр анхаарч,  бүтээмж, цалингийн өсөлтийн зохистой харьцаа, уялдааг хангах аргачлал, зөвлөмж гаргах, түүнийг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх, бүтээмжийг чанартай холбох ажлыг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулах арга хэлбэрийг судалж тогтоох чиглэлээр ажиллаж байна.   
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороотой хамтран үндэсний бүтээмжийн өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлсон баримт бичгийн төсөл боловсруулав. Бүтээмж, цалингийн судалгааны төсөл хэрэгжүүлэхээр “Үндэсний бүтээмж, хөгжлийн төв” ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Бүтээмж, цалингийн өсөлтийн зохистой харьцаа, уялдааг хангах аргачлал, зөвлөмж гаргах, түүнийг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх, бүтээмжийг чанартай холбох ажлыг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулах арга хэлбэрийг судалж тогтоох чиглэлээр холбогдох баримт бичгийн төслийг боловсруулсан бөгөөд  ирэх оноос хэрэгжилтийг зохион байгуулах юм.   

2.3 Хөдөлмөр эрхлэлтийн талаар: “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулав. Хуулиар мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн.  
Хөдөлмөр эрхлэлтийн  бодлогыг улс орны эдийн засгийн тэргүүлэх салбаруудад шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар хөдөлмөрийн идэвхитэй насны хүн амыг хамруулан хэрэгжүүлж, дотоодын ажиллах хүчний нөөцөд тулгуурлан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна.
“Барилга, зам, уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөр”-ийг НХХ-ийн сайд, ЗТБХБ-ын сайд, ЭБЭХ-ий сайдын 2009 оны 44/74/49 тоот хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлснээр барилгын 67 аж ахуйн нэгжид 2407 иргэн, замын 14 аж ахуйн нэгжид 560 иргэн, уул уурхайн 12 аж ахуйн нэгжид 589 иргэн, нийт үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт 93 аж ахуйн нэгжид 3556  иргэн  хамруулж сургасан. Ур  чадварын нэг дэх шатны шалгалтанд нийт  870 иргэн  хамрагдаж  656 иргэн тэнцсэн байна. Шалгалтыг онол, дадлага 2 хэлбэрээр зохион байгуулж,  мэргэжлийн  шалгах эрхтэй багш нар зохион байгуулах ажил үргэлжилж байна.
Туршилтын хөтөлбөрт 3 сараас доошгүй хугацаагаар ажилгүй байсан иргэнд 400.0-550.0 мянган төгрөгийн сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн үйлдвэрлэл дээрээ сургах,  улмаар өөрийн ажилтан болгох хүсэлтээ илэрхийлсэн  барилга, зам, уул уурхайн салбарын ажил олгогч нар хөдөлмөрийн  албатай хамтын гэрээ байгуулан  оролцож байна.  Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтэнд ХЭДС-гаас 1.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.  Дорноговь  аймгийн Сайншанд суманд аж үйлдвэрийн парк барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд “Зүүнбаянгаас-Даланзадгад” хүртэл шинээр тавигдах 420 гаруй км төмөр зам барих ажилд хэрэгцээтэй байгаа замчин мэргэжлээр эхний ээлжинд 100 иргэнийг “Зам барилгын салбарын үйлдвэр дээрх сургалтын дэд хөтөлбөр”-т хамруулан сургаж төлбөр, суралцагчын хоол унааны мөнгийг ХЭДС-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэв.  
Уул уурхай, барилга, хүнсний салбарын Үндэсний гурван семинарыг зохион байгуулж эдгээр салбарын Мэргэжлийн боловсрол  сургалтын ажил олгогчдын салбар зөвлөлийг зохион байгуулав.
Сайдын 2006 оны 52 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтыг хэрэгцээ,  захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах  тухай” журмын дагуу тендерийг зохион байгуулж, Мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх 116 сургалтын байгууллагыг шалгаруулж, эдгээр байгууллагууд гэрээний дагуу эрхийн бичгийн болон түр сургалтаар ХЭДС-аас санхүүжилт авч сургалтыг зохион байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны төсөвт ахин тодотгол хийж НХХ-ийн сайд, Үндэсний зөвлөлийн даргаар батлуулав.     
Ахмад ажилтнуудаас бүрдсэн зөвлөгөө өгөх, мэдлэг ур чадвар дамжуулах баг, ахмадын хоршоо, нөхөрлөл байгуулан ажиллахыг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг тус тус боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байна.  
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн засаг дарга 2009-2012 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж,   нийслэлд ХЭДС-аас нийтийг хамарсан ажилд 260.0 сая төгрөг,  ногоон ажлын ажилд 152.0 сая төгрөг, хороолол дотор бичил тохижилт хийхэд 324.9 сая, “Ажилгүйдлийг шийдсэн хороо гудамж”  төсөлд 169.0 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөж, 18591 иргэнийг нийтийг хамарсан ажилд татан оролцуулснаар нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, цэвэрлэх, ногоон байгууламж бий болгоход чиглэгдсэн 93 ажлыг дүүрэг, хороо, ТҮК, ТББ, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран гүйцэтгэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2009 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн  7.0 тэрбум хөрөнгийн 5.0 тэрбумыг урьдчилан арилжааны банкуудад байршуулах,  зээл олгох эрсдэлтэй холбоотой асуудлаар Сангийн яам,  Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай зөвшилцөн тендер зарлан хөрөнгийг байршуулав.
Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам”-ын  дагуу Бизнесийн инкубацийн үйлчилгээ үзүүлэх 12 бизнес инкубатор төв,  26 бизнесийн хөгжлийг дэмжих төв, 9 аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах төв сонгон шалгаруулж, 9  төрийн бус байгууллагатай гэрээ хийж ажиллав.
“Бодлого, үйл ажиллагааны хүрээний шинэчлэл”-ийн дэд төслийн багтай хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт семинарыг  орон нутгийн оролцогч талуудад дэмжлэг үзүүлж таван бүсийн арга зүйн төвүүдэд түшиглэн зохион байгуулав.  
Мянганы сорилын сантай хамтран  үйлдвэр, аж ахуйн газруудын хүний нөөцийн менежерүүдэд “Хөдөлмөр эрхлэлт хүний нөөцийн хөгжил”-ийн асуудлаар сургалтыг  4 удаа зохион байгуулав.
Инкубаци, бизнес хөгжлийн үйлчилгээний улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахад оролцож бизнесийн хөгжлийн төв, бизнес инкубаторыг дэмжиж иргэдийг аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах талаар ХХҮГ болон БИТХолбооны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2.4 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар:   
Ажиллах хүч гадаадад зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаар дамжуулан гэрээгээр болон үйлдвэрлэлийн дадлагажигчаар БНСУ, Япон Улс, БНЧУ, БНУУ улсад илгээсэн байна. Өнөөгийн байдлаар 15 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
“2009 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 59 дүгээр тогтоолоор батлуулсан. Байгууллага, аж ахуйн нэгжийн дүрмийн сан, хөрөнгө оруулалтын хэмжээ, нийт ажилчдын тооноос хамааруулан газрын тос, байгалийн хийн олборлолт, уул уурхай, барилга угсралт, төмөр зам болон автозамын байгууламж барих үйл ажиллагааны квотын хэмжээг 5 хувиар бууруулсан нь  барилга, уул уурхайн салбарт үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө орууллалттай аж ахуйн нэгжид Монгол ажилчдыг түлхүү ажиллуулах бодлоготой уялдаж байна.  
“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс   чөлөөлөх тухай” асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг ба 2009 онд нийт 31 аж ахуйн нэгжийн 14686 хүнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, ажлын байрны төлбөрөөс 9181 хүнийг чөлөөлөөд байна.
БНАСАУ-аас ажиллах хүч авах хэрэгцээг судлах зорилгоор бүх яамдаас судалгаа гаргах ажлыг зохион байгуулж, барилга-угсралт, авто зам, гүүр, хөнгөн аж үйлдвэр, уламжлалт анагаах ухааны мэргэжлээр  2009 онд авах ажиллах хүчний тоог 1400-гаар тогтов.

2.5  Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар:
УИХ-ын 2006 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар 2006-2008 онд хийсэн ажлын тухай мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Бодлогыг хэрэгжүүлэх эхний шатанд 6 чиглэлээр 37 арга хэмжээ төлөвлөгдсөний 75,0 хувь нь бүрэн, 25,0 хувь нь зохих шатандаа хэрэгжсэн байна.
НХХ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 03/07 тоот хамтарсан тушаалаар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” батлуулж, ХЭДС-аас 300,0 сая төгрөг шийдвэрлүүлэв. Хөтөлбөрт Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Архангай аймгийн 12 сумын 60 малчин өрх, 300 иргэн хамрагдана. НХХ, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Хөтөлбөрт шинээр Завхан аймгийн 3 сумыг хамруулах, шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрлийг тогтоох, тэдгээрт шаардлагатай 120,0 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулахаар тусгав. 2009 оны 10 сард ХЭДС-ийн тодотголоор дахин 200,0 сая төгрөг тус тус шийдвэрлүүлж,  4 аймгийн 12 сумыг нэмж хамруулахаар 2 яам хамтран шийдвэрлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шинээр сонгогдсон аймгуудад бэлтгэл хангах ажил хийгдэж байна.Хөтөлбөрийн хэрэгжүүлснээр 2009-2015 онд малчдын орлогын түвшинг 50%-иар өсгөх, нийгмийн даатгалд малчдын 50-иас доошгүй, эрүүл мэндийн даатгалд 70-аас доошгүй хувийг хамруулсан байх үр дүнг хүлээж байна.
“Малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамралтыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” түр журмын төслийг боловсруулан хэлэлцүүлж байна.
“Түр журам, маягт, загвар батлах тухай” НХХ-ийн сайдын 2009 оны 77 тоот тушаалын дагуу Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхойлох, оролцогч талуудад тавих шалгуур нөхцөлийг тогтоох, үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцохоор ажиллаж байна.
“Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолыг батлуулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3 дахь заалтын дагуу ХБИ-ийг ажиллуулаагүй ААНБ-ын ажиллуулбал зохих орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээг тогтоосноор  280 сая төгрөгийн төлбөрийг төвлөрүүлж, 1048 ХБИ-д 435 сая төгрөгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.  
Засгийн газрын хуралдаанаар ”Хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж, төрийн байгууллагын бичиг хэргийн цаасан дугтуйг хараагүй иргэдийн хөдөлмөр, сургалтын төвөөр гүйцэтгүүлэн, албан хэрэгцээнд ашиглаж байх шийдвэр гаргууллаа.
“Дүрэм, удирдамж батлах тухай” НХХ-ийн сайд, БСШУ-ны сайдын 2009 оны 84/223 тоот хамтарсан тушаалаар Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дүрэм, Оюутны паспорт олгох ажлын удирдамжийг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харъяа газруудад үүрэг болгов.
“Үндэсний зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” НХХ-ийн  сайдын 2009 оны 37 тоот тушаалаар Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх Үндэсний зохицуулах хороо, ажлын албаны шинэчилсэн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг батлаж,  хүүхдийн хөдөлмөрийн бодлогыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын стратегийн зорилтууд, салбарын бодлоготой уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” НХХ-ийн сайдын 2009 оны 38 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Салбар зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн,  дүрмийг батлуулсан ба  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх 3 талт үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангана.

2.6  Нийгмийн бүлгүүдийн халамжийн үйлчилгээний талаар:
Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих  болон нийгмийн халамжийн арга хэмжээнд 2009 онд улсын төсвөөс 156.6 тэрбум төгрөг, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 96 тэрбум төгрөг, нийт 252.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүн амын өсөлтийг дэмжих, хөгжлийг хангах болон нийгмийн халамжийн арга хэмжээний хүрээнд нийт 1229387 иргэнд 70.3 тэрбум төгрөгийн тэтгэмж, тусламж олгоод байна.
“Нийгмийн халамжийн тухай”, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулиудыг хэрэгжүүлэх арга хэмжээнд 2009 оны 12 сарын 1-ны байдлаар 314270 хүнд  53.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулаад байна.
“Хүний хөгжил сангийн тухай” хууль батлагдсантай холбоотойгоор “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай” болон “Эх, хүүхдэд, тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хуулиуд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болсны улмаас  шинээр төрсөн хүүхдийн тэтгэмж, шинээр гэрлэгсдэд төрөөс нэг удаа олгох мөнгөн тусламж, шинэ төрсөн хүүхдэд төрөөс нэг удаа олгох мөнгөн тусламж, “Монгол Улсын хөгжүүлэх сангийн тухай” хуулийн дагуу олгож байсан хүүхдийн мөнгө  тус тус олгогдохгүй болсон юм. Иймд одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу эрх нь үүссэн тэтгэмж, тусламжийг ондоо багтаагүйн улмаас болон бусад хүндэтгэх шалтгаанаар авч чадаагүй иргэдэд бүрэн олгож дуусгавар болгох зорилгоор нэмж шаардагдах хөрөнгийг  2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэхээр “Тэтгэмж, тусламж олгох тухай”  Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан яамдаас санал авч,  Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.
Засгийн газрын “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг уг арга хэмжээний хүрээнд батлагдсан 21.1 тэрбум төгрөгт багтаан 600-аад ахмад дайчинд орон сууц олгох ажлыг  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулсан. Үнэлгээний хорооноос 100 болон 80 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууцны хоёр тусдаа тендерийг зарлан шалгаруулснаар нийт 387 ахмад дайчин орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламжид хамрагдаад байна.     
“Протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай” НХХ-ийн сайдын 2009 оны 24 тоот тушаалаар батлуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай”,  “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хууль,   Засгийн газрын  2008 оны 162 дугаар тогтоолоор батлагдсан журмын  дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох протез, ортопедийн хэрэгслийн үнийг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох жишиг үнийг шинэчлэн тогтоож мөрдүүлээд байна.
Ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллын газарт амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг  “Жишиг үнэ тогтоох тухай” НХХ-ийн сайдын 2009 оны 61 дүгээр тушаалаар батлуулж, хэрэгжилтийг хангав. Сонгон шалгаруулалтанд шалгарч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн амралт сувилалд амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг  6000 төгрөг, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын сувилалд 3000 төгрөг, өдрийн үйлчилгээнд  2000 төгрөгөөр тогтоов.
НХХЯ, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүн ам, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах тухай Протоколын дагуу Буриад Улсаас  60, Монгол Улсаас  41 ахмад настанг харилцан солилцон  эмчлүүлж, сувилуулаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолын дагуу “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүнсний талон олгох журам”-ыг НХХ-ийн сайд, Сангийн сайдын 2009 оны 152/251 тоот хамтарсан тушаалаар баталсан бөгөөд 11, 12  сараас  эхлэн нэг иргэнд 14 мянган төгрөг байхаар тооцон хүнсний талон олгож байна.  Хүнсний талоноор 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонголт хийж авах боломжтой юм.
Монгол Улсад томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын 2009 оны 333 дугаар тогтоол, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 248/149/372 тоот хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд халдварт өртөх эрсдэлтэй бүлгийн иргэдийг биеийн эсэргүүцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх амин дэм бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангах нэг удаагийн арга хэмжээг 7 хоногийн хугацаатай,  2 үе шаттайгаар 11, 12 дугаар сард зохион байгуулж,  нийслэлийн бүх дүүргийн 222,520 (давхардсан тоогоор) иргэнд  Засгийн газар, хөтөлбөрийн хаяг, логотой 300 мл-ээр савласан  222,520 ширхэг цэвэр жүүс, 113,5 тн аарц олголоо.

2.7 Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар:
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны 2008 оны 4 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулсан ажлын хэсгийг өргөтгөн  Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 322/101 дүгээр хамтарсан тушаалаар Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллийг нэмж оруулав.
Засгийн газрын “Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай“  2008 оны 139 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн сайд, НХХ-ийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэн Даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг тооцсон хувилбаруудаас одоо мөрдөж буй Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нийцэж байгаа нь 1766.9 тэрбум төгрөг байх хувилбар гэж үзэн нийгмийн зөвшлийн төлөөллүүд санал нэгдээд байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монгол Банкны захиралын хамтарсан тушаалын Нийгмийн даатгалын хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг 115,0 тэрбум төгрөгөөр тогтоох тогтоолын төслийг судалж, холбогдох саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүллээ.
“Эмнэлгийн хуудас олгох журам”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 124 дүгээр тушаалаар батлуулав.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтооход баримтлах “Ердийн өвчний жагсаалт”, “Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалт”-ыг Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 274/137 тоот хамтарсан тушаалаар батлуулав.
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин болон санхүүжих тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох тухай Эрүүл мэндийн сайдын 2009-ны 180 тоот тушаал батлагдсантай холбогдуулан “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 407/265/159 тоот хамтарсан тушаалыг боловсруулан батлуулав.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 8.1.3 дахь  заалтад  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг жил бүр Засгийн газар тогтоож байхаар заасны дагуу 2010 оны Төсвийн тухай хуульд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн батлах тухай  тогтоолын төслийг боловсруулан Эрүүл мэндийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2009 оны 38 дугаар тогтоолыг үндэслэн “Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан холбогдох яамдаас санал авч байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн үйлчилгээг өргөтгөж, даатгуулагчид ойр болгох, эмийн сангуудын даатгалын байгуулагатай харьцах харьцааг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэн боловсруулсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын төслийг Улаанбаатар хотын 4 эмийн сан, орон нутгийн 2 эмийн санд амжилттай туршсанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2009 оны 09 тоот тогтоолоор батлуулав.

2.8 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын төсвийн бодлого
зохицуулалтыг хангах хүрээнд:
Салбарын төсвийн бодлого зохицуулалт,  Үндсэн чиглэлийн төсөл төлөвлөгөө боловсруулах, төсвийн санхүүжилт,  худалдан авах ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
а. 2009 оны төсвийн хуваарь боловсруулсан талаар :  “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны тухай хууль, Нийгмийн даатгалын сангийнн 2009 оны төсвийн тухай хууль болон улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан дээрхи хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж, шаардлагатай зарим арга хэмжээ авч төсвийн багц дотроо хийсэн зохицуулалт зэрэгтэй уялдуулан нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн төсвийн багцад багтдаг тусгай сангууд, харъяа төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны орлого, зарлагын 2009 оны сар, улирлын санхүүжүүлэлтийн хуваарийг 3 удаа боловсруулж, Сангийн яаманд хүргүүлж, Сангийн сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүллээ. Засгийн газрын 183 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.б д заасан харьяа байгууллагын санхүүжилтийн хуваарьт шаардлагатай тохиолдолд улирлаар зохицуулалт хийх эрхийн дагуу зарим зардлын зүйлийн сар, улиралын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг Сангийн яаманд тавьж шийдвэрлүүллээ.
б. Батлагдсан төсөвт тулгуурлан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Төсвийн ерөнхийлөн захирагч 2010 оны “Бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн гэрээ”-г аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгууллаа.  
в. “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай”,  ”Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай”, “Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай”-хуулиуд болон тэдгээрт 2009 оны 3 дугаар сард оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус НХХСайдын төсвийн зарлагыг тодорхой хэмжээгээр бууруулсан нь сайдын эрхлэх асуудлын хүрээний тусгай сангууд, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн, мөн зайлшгүй хэрэгжүүлэх хууль эрхийн актууд батлагдсан зэргээс шалтгаалан сайдын төсвийн багцад тодотгол хийлгэх саналыг 3 удаа, багцад зохицуулалт хийх саналыг 2 удаа тус тус боловсруулан Сангийн яам, бусад холбогдох газруудад хүргүүлсэн.
г. 2010 оны төсвийн төсөл боловсруулах, 2010 оны батлагдсан төсвийн талаар:  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хууль болон “Төсвийн төлөвлөлтийн үе шатыг тогтоох тухай” Засгын газрын 73 дугаар тогтоолын дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2010 оны төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн төсөөллийг боловсруулан санхүү, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүллээ.
Салбарын төсвийн санхүүжилт, санхүүгийн нэгдсэн тайлан, бүртгэлийн хүрээнд : Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын санхүүгийн нэгтгэсэн тайлан, НХХЯ болон харъяа төв, орон нутгийн төсөвт байгууллагуудын 2008 оны хөрөнгө оруулалтын тайланг нэгтгэн дүгнэж, хуульд заасан хугацаанд Сангийн яам болон Үндэсний аудитийн газарт хүргүүлэв.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2008 оны санхүүгийн үйл ажиллагааны нэгдсэн тайлангаар “Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль”-иар 16,9 тэрбум төгрөгийн орлого хурамтлуулахаас 17,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, урсгал үйл ажиллагааны санхүүжилтэнд 355,5 тэрбум төгрөг зарцуулахаас 316,4 тэрбум төгрөг,  “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай” хуулиар хүүхдийн хөгжлийн мөнгөнд 104.6 тэрбум төгрөг  зарцуулахаар төлөвлөснөөс  942700 хүүхдэд  89,9 тэрбум төгрөг, нийтдээ 460,1 тэрбум төгрөгийн хөрөнгө төлөвлөгдсөнөөс 418,5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж төсвийн гүйцэтгэл 90,9 хувьтай гарлаа.
Төсвийн гүйцэтгэлийн тайланд Үндэсний аудитийн газраар аудит хийлгэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, 2008 оны санхүүгийн нэгдсэн тайланд Үндэсний аудитийн газраас өгсөн зөвлөмжийг Сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон бусад удирдлагуудад танилцуулан зөвлөмж гаргаж, харьяа газар, агентлагуудад хүргүүллээ.
ОУНББ-ийн стандарт болон холбогдох хууль, тогтоомж, заавар журамд нийцүүлэн  салбарын хэмжээний бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан,  зөвлөмж гаргаж, санал солилцсны дүнд 4 бүлэг, 64 сэдэв бүхий Бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан салбар нэгжүүдэд хүргэж, хэрэгжүүлж эхэлсэн.
Худалдан авах ажиллагааны талаар:  2009 онд дараах худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:  Хүнс хоол тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд “Хөтөлбөрт хамрагдах зорилтот иргэдийн эдийн засаг, нийгмийн байдлын үнэлгээг баталгаажуулах”,  “Хөтөлбөрт хамрагдах зорилтот иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой худалдан авах цахим талоныг олгох ажлыг гүйцэтгэх банк сонгон шалгаруулах” болон  “Хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад жижиг зээл олгох зориулалтаар банк болон банк бус санхүүгийн байгууллагад байршуулах” тендерийн ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгууллаа.
Үндсэн чиглэлийн төсөл боловсруулсан талаар : “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”- д тусгах нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлогын зорилтын төслийг боловсруулж, холбогдох газруудад хүргүүлэх ажлыг гүйцэтгэлээ. Уг төслийг боловсруулахдаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам”, “Загвар, заавар батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 88 дугаар тогтоол, “Заавар маягт шинэчлэн батлах тухай”  Сангийн сайдын 2005 оны 198 дугаар тогтоолуудыг баримталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын зорилт, арга хэмжээг Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичигт дэвшүүлсэн дунд болон урт хугацааны зорилт зэрэгтэй уялдуулан боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа, тоон үзүүлэлтүүдийн хамт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүллээ.



Гурав. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МАНЛАЙЛАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТӨЛӨВЛӨЛТ, ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ШИЙДВЭРИЙН
БИЕЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ ТАЛААР
АВСАН АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН


3.1. Төрийн удирдлагын манлайллыг хангах, үр дүнг дээшлүүлэх талаар:

“Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгавар, яамны төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь чанартай ханган биелүүлэхэд газар, хэлтсийн ажлыг нэгдсэн удирдамжаар хангах, ажилтны мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, бүтээлч санаачилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллав.
Яамны 2008 оны тайлангийн хурлыг зохион байгуулж, Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, хийсэн ажлаа дүгнэн, 2009 оны зорилтыг тодорхойлов. Нийт ажилтнуудын 2008 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2009 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээг боловсруулах талаар заавар, зөвлөмж өгч ажиллав.
Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайлан болон Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан ажлын тайлан, дүн мэдээг нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай” хуулийн дагуу 2009 онд Ерөнхий менежерийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, нэгжийн менежерүүдийн ерөнхий менежертэй, төрийн албан хаагчийн нэгжийн менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг эхний улиралд багтаан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Засгийн газрын хуралдаанаар 2009 онд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын чиглэлээр боловсруулж, УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлын талаар санал боловсруулж, Ерөнхий сайдын баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллав. Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд сар бүр тодотгол хийж ажиллав.
Тус яам, Засгийн газар, УИХ, УИХ-ын гишүүдээс даалгасан болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас санаачилсан 25 асуудлаас 12-ыг хэлэлцүүлж шийдүүлсэн ба холбогдох яам, газруудаас санал авах шатандаа 5 асуудал шийдэгдэж хэлэлцүүлэх шаардлагагүй болсон.  2 асуудлыг өөр бусад хөтөлбөртэй нэгтгэх, өргөтгөн боловсруулах болсон, 2 асуудал нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хүндрэлээс шалтгаалан холбогдох яамдаас дэмжлэг аваагүй зэрэг шалтгаанаар хойшлогдсон. 4 асуудлыг Засгийн газрын хуралдааны төлөвлөгөөнд тусгуулсан. Төлөвлөгөөний биелэлт 84 хувьтай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ын дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд баталж гаргасан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг улирал бүр гарган дүгнэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн ажиллав. Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн захирамж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 53 шийдвэрийн 69 заалтыг хяналтад авснаас Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт  93,8 хувь,  Засгийн газрын тогтоолын хэрэгжилт 92.1 хувь, Ерөнхий сайдын захирамжийн хэрэгжилт 100.0 хувь, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилт 93.4 хувийн биелэлттэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын өдрийг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан  ба салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулав. Түүнчлэн салбарын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүн” сэдэвт спорт өдөрлөгийг харьяа агентлагуудын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.  
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг яамны газар, хэлтэс, агентлагаас санал авсны үндсэн дээр боловсруулж, батлуулсан  ба хуралдааны бэлтгэлийг ханган 12 удаа зохион байгуулж, төлөвлөгөөт 30 асуудлаас 26-г хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргаж,  4 асуудлыг ажлын шугамаар удирдлагад танилцуулж шийдвэрлэв.  Мөн Хуралдаанаар төлөвлөгөөнөөс гадуур дараах 21 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргав.
Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг албаны шугамаар сайд болон удирдлагуудад танилцуулж, дүнг Засгийн газарт 4 дүгээр сард хүргүүлэв. Төлөвлөгөөний биелэлт 88.0 хувьтай байна.
Улсын Их Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам бусад газруудаас боловсруулж ирүүлсэн 158 хуулийн төсөл, УИХ-ын 18 тогтоолын төсөл, Засгийн газрын 260 тогтоолын төсөл, Засгийн газрын хуралдааны 21 тэмдэглэлийн төсөл, Ерөнхий сайдын захирамжийн 1 төсөл, Төрийн өмчийн хорооны болон бусад сайдын тушаалын төсөл 5, нийт 444 шийдвэрийн төсөлд санал боловсруулан холбогдох газруудад нь хүргүүлж ажилласаны зэрэгцээ яамнаас боловсруулсан УИХ, Засгийн газрын хуралдаанд оруулах бичиг баримт, тушаал, шийдвэрийн төсөлд санал, дүгнэлт өгч, мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа.
Тайлант хугацаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас 172 тушаал батлан гаргасныг бүртгэл хөтөлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллав. НХХ-ийн сайдын тушаалыг ангилж үзвэл: дүрэм, журам аргачлал, тариф баталсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалттай холбоотой 75, хууль, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулах болон төсөл, хөтөлбөрийг зохицуулах ажлын хэсэг, зөвлөл, комисс байгуулах тухай буюу багаар ажиллахыг зохицуулсан 36, гадаад сургалт, семинар, танилцах аялалд оролцох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой 4, шагнаж, урамшуулах, зэрэг дэв олгох зэрэг үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой 9, ажилд томилох, чөлөөлөхтэй холбоотой 24, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхтөй холбоотой 11, хөрөнгө мөнгөний зохицуулалттай холбоотой 13 тушаал гарсан байна.
Төрийн нарийн бичгийн даргаас батлан гаргасан 217 тушаалын бүртгэл хөтөлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллав. Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг ангилж үзвэл, хууль, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулах болон төсөл, хөтөлбөрийг зохицуулах ажлын хэсэг, зөвлөл, комисс байгуулах тухай буюу багаар ажиллахыг зохицуулсан 41, гадаад сургалт, семинар, танилцах аялалд оролцохтой  холбоотой 36, цалин шинэчлэн тогтоох, мөнгөн урамшуулал олгох, түр чөлөө олгох зэрэг үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой 36, ажилд томилох, чөлөөлөхтэй холбоотой 34, буцалтгүй тусламж олгох, хөрөнгө мөнгөний зохицуулалттай холбоотой 36 тушаал гарсан байна.    
Салбарын хэмжээнд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 41 тушаалыг  Захиргааны шийдвэрийг стандартчлах төслийн газарт хүргүүлж, “Legalinfo” сайтад байршуулав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын нийтээр дагаж мөрдөхөөр батлан гаргасан 8 тушаалыг шинээр улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулав.
3.2. Хүний нөөцийн хөгжил, чадавхийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар гарсан үр дүн:
Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааныг 10 удаа зохион байгуулж, төрийн албан хаагчийг ажилд сонгон шалгаруулж авах, зэрэг дэв олгох, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон төрийн албан хаагчтай холбогдсон маргаан гомдол, санал хүсэлтийг хэлэлцэн 24 тогтоол гаргасны 20 хувь нь албан хаагчдын гомдол маргаантай холбоотой, 80 хувь нь албан хаагчдад дүгнэлт гаргаж, ажлын үр дүнг харгалзан 3 ажилтныг албан тушаал дэвшүүлэн, 17 ажилтны зэрэг дэвийг ахиулж зэрэг дэвийн нэмэгдлүүлэн олгох шийдвэр гарган Төрийн захиргааны  албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг 2 удаа  зохион байгуулав.  
Төрийн албаны тухай хуулийн 20.3 дахь заалтыг хангасан яам, харъяа агентлагуудын удирдах ажилтнуудад  Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгуулах саналыг  Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай 17 дугаар зүйлийн холбогдох заалтуудын үндэслэн шаардлага хангасан 10 хүнийг ажилд томилох шийдвэр гаргасан байна.
Холбогдох хууль, журмын дагуу яам, харъяа агентлагийн удирдах албан тушаалын ажлын байранд өрсөлдөн тэнцсэн 9 хүнд холбогдох Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулсан ба 5 ажлын байрны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран зохион байгуулж дүн, илтгэх хуудсыг Төрийн албаны зөвлөлд холбогдох материалын хамт хүргүүлэн ажиллав.
Нийслэл, дүүргийн НДХ, ХХҮХ-ийн нэр бүхий албан хаагчдаас ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Маргаан хянан шалгах комисс” байгуулсан шалгаж, Төрийн албаны салбар зөвлөлөөр маргалдагч талуудыг байлцуулан хэлэлцүүлж гарсан дүгнэлт, тогтоолыг холбогдох албан тушаалтан хүргүүлэн, дүнг Төрийн албаны зөвлөлд танилцуулав.
Төрийн албаны нэгдсэн сүлжээ ашиглах болсонтой холбогдуулан төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний 2008 оны тайланг , харьяа агентлаг, газруудаас гаргуулан авч, нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн ажилтнуудын хувийн хэргийг цэгцлэн, мэдээлэлд баяжилт хийлээ.
Яамны албан хаагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргын 137 дугаар тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд  байгууллагын зардлаар англи хэлний дунд, гүнзгий шатны сургалтанд  4, анхан шатны сургалтанд 10, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сургалтанд 9 ажилтныг тус тус хамруулав. Мөн Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилд менежерийн сургалтанд 1, магистрийн сургалтанд 1, Монгол Австралийн Засгийн газар хоорондын гэрээний дагуу магистрын сургалтанд 1 ажилтан тус тус тэнцэж суралцах эрх авсан байна.
Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Биеийн тамир спортын хороо, Архивын газартай хамтран яамны албан хаагчдад Төрийн албаны ёс зүй ба хариуцлагын тогтолцоо, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архив албан хэргийн хөтлөлт, Эрүүл амьдрахуйн хэв маягийг хэвшүүлэх нь  зэрэг сэдвүүдээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендрийн ажлын хэсэгт орсон гишүүдээр ашиг сонирхлын зөрчил  гаргахгүй байх тухай батламж гаргуулан ажиллаж байна
Түүнчлэн “Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны улирлын мэдээ”-г ХОМ-5 маягтын дагуу улирал бүр гарган хүргүүлж хэвшив.  

3.3 Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар:
Яамны ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор Гэмтэл судлалын Үндэсний төв, Хавдар судлалын Үндэсний төвтэй “Хамтран ажиллах гэрээ”-ний үзлэгийг зохион байгууллаа.
Байгууллагын дотоод журмын дагуу 21 ажилтанд 4.6 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн ба 2009-2010 оны хичээлийн жилд Их, дээд сургуульд суралцах 5 оюутны  сургалтын төлбөр хариуцах гэрээг “Сургалтын төрийн сан”- тай ” байгуулав
Тус яамнаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өгөв. Амьдралын гачигдалтай, эмчлүүлэх шаардлагатай байгаа  байдлыг харгалзан 7 ахмадад нэг удаагийн буцалтгүй тусламж олгож,14 өндөр настныг “Сонгино” амралтанд 7 хоног үнэ төлбөргүй амруулах ажлыг зохион байгуулав.  НХХ-ийн сайд өндөр насны тэтгэвэрт гарсан 28 ахмад настныг Билгийн тооллын хаврын тэргүүн сар, Сар шинийн баярын өдөр хүлээн авч уулзан гарын бэлэг гардуулав.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудыг төрийн дээд шагнал одон медиалиар шагнуулахаар Засгийн газарт өргөн мэдүүлснээр “Алтангадас одон”-оор 1, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар 17, Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр 1, мөн холбогдох яам, газрын тодорхойлсноор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар 2, яамны хүндэт жуухаар 9, Статистикийн тэргүүний ажилтан 1, Санхүүгийн тэргүүний ажилтан 1, Төрийн албаны тэргүүний ажилтан 1 тус тус шагнагдав.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын ой, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан 135 хүнийг “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 145 хүнийг яамны “Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшуулах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар шийдвэрлүүлэв.

3.4. Цаг хугацааны нөөц ашиглалт, гадаад дотоод томилолт, үр дүн:
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг сурталчлах, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын хэмжээнд шинээр гарсан хууль тогтоомж, журам дүрмийг таниулах, иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг судлах, тэдэнд тайлбар, хариулт өгөх, салбарын байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлаар давхардсан тоогоор 29 ажилтан 21 аймагт 99 хоног албан томилолтоор ажилласан байна.
“Нийгмийн хамгаалал, салбарын хөгжлийн хөтөлбөр” төслийн 2008 оны төлөвлөгөө, олон улсын байгууллагын урилга, яамны зардлаар 53 арга хэмжээнд давхардсан тоогоор 39 ажилтан 12 оронд  хурал, зөвлөгөөн, сургалт семинар, танилцах аялалд оролцож, мэдлэг чадвар, ажлын туршлагаа дээшлүүлсний зэрэгцээ хамрагдсан сургалт семинар, танилцсан туршлагын талаар “Мэдээллийн цаг”-аар нийт ажилтнуудад танилцуулга, мэдээлэл хийж хэвшив.


Дөрөв. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ, ҮР ДҮНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭ ХИЙХ, МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛАГНАХ ЧИГЛЭЛЭЭР АВСАН
АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төв, Сэргээн засалтын үндэсний төвийн 2008 оны үйл ажиллагааны үр дүн, сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлгээ өгч, дүнг Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  тухай хууль, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан 10 гаруй дүрэм журмуудын хэрэгжилтэд  хяналт шинжилгээ,  үнэлгээ хийлээ.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтад тавих хяналт сул байгаатай холбогдуулан дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хугацаатай албан даалгаварыг агентлаг, орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд хүргүүлээд байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 147 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яамны газрын дарга нар, харьяа агентлагуудаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн байдал, МХШҮГ-аас хийсэн үнэлгээний дүн, дээрх баримт бичгүүдээс салбарын хэмжээнд тасарч байгаа болон удааширч байгаа асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэж он дуустал үлдэж байгаа хугацаанд биелэлтийг нь эрчимжүүлэх чиглэлээр авч болох арга хэмжээ, боломжийн талаар дүгнэлт хийж бодлогын зөвлөмж, саналыг асуудал бүрээр гарган ажилласан. Мөн сайдын 2009 оны 183 дугаар  тушаалаар Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулан ажиллаж журмын төслийг  боловсруулаад байна.  Журамд хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг ашиглах, хэрэгжүүлэхтэй холбоотой   бүлэг заалт, харьяа агентлаг,  байгууллагын  үйл ажиллагааг үнэлэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, байгууллагын ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт, хэрэглэгчийн үнэлгээг баталсан удирдамж, чиглэлийн дагуу Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх зэрэг өөрчлөлтийг  шинээр  тусгалаа.  
Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сан, техник, технологитой харьцахад баримтлах бодлого, журмыг Төрийн нарийн бичгийн даргын  2009 оны 133 тушаалаар батлуулж, яам болон харьяа агентлагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийг устгах хөтөлбөрийн хүрээнд “Статистик дүн шинжилгээний СТАТА” программын сургалтыг ОУХБ, Ази номхон далайн орнуудын Статистикийн институттай хамтран зохион байгуулж,  яамны мэргэжилтнүүд, УНДЕГ, ХХҮГ, ҮСХ, МАОЭНХ, МҮЭХ болон Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцуулсан.  Мөн энэхүү сургалтын үргэлжлэл буюу  “Хүүхдийн хөдөлмөр болон залуучуудын ажил эрхлэлтийн талаар тоон мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх үндэсний чадавхийг бэхжүүлэх” сургалт семинарыг зохион байгууллаа.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Төсвийн ерөнхийлөн захирагч  агентлаг, харьяа газрын төсвийн ерөнхий менежертэй 2008 онд байгуулсан Үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмжийн өглөө.
Төсвийн ерөнхийлөн  захирагч, Төсвийн ерөнхий менежертэй 2008 онд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээний биелэлтэд холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гаргалаа.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээний биелэлт 20 аймгийн Засаг даргын хувьд 90 хувиас дээш хувь буюу 4.608-4.794 оноотой “А”, 2 аймгийн Засаг даргын хувьд 86.8-89.9 хувь буюу 4.339-4.566 оноотой “В” гэсэн үнэлгээтэй байна.  
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд шууд хамаарах 28 зорилтын хүрээнд 77 хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явц дунджаар 96.3 хувь, 4.8 оноотой байна.
Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр тусгагдсан 12 зорилтын хүрээнд 20 заалтын хэрэгжилтийн явц дундажаар 90 хувийн биелэлттэй байна.
Монгол Улсын Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн :

Хөтөлбөрийн нэр Зорилтын тоо /бүгд/ Хэрэгжих хугацаа /жил/ Хэрэгжилтийн
хувь
Дундаж 2008 он
1. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” Үндэсний хөтөлбөр 2 2002-2010 89.6 84
2. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл орчныг сайжруулах” Үндэсний хөтөлбөр 6 2005-2010 71.45 39.2
3. “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” Үндэсний хөтөлбөр 8 1999-2007 87 87
4. “Жендерийн тэгш байдлыг хангах” Үндэсний хөтөлбөр 15 2003-2015 25.3 62
5. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” Үндэсний хөтөлбөр 6 2006-2012 86.7 73.3
6. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих” Үндэсний хөтөлбөр 4 2006-2012 14.5 75
7. “Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” Үндэсний хөтөлбөр 6 2006-2014 28.8 80
8. “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг  дэмжих” Үндэсний хөтөлбөр 24 2007-2015 10.9 52.5
Дүн 71
51,7 69.1


2009 онд тус яамны вэб хуудсаар нийт  121,547 иргэд орж хэрэгцээт мэдээллийг авсан байна.


Тав. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР


2009 онд гадаад харилцааны боломжийг салбарын өмнө тулгамдаж буй томоохон зорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлж ажилласан нь зохих үр дүнгээ өглөө. Эдийн засаг, санхүүгийн хямрал, үер усны гамшиг, хүний томуугийн цар тахлын үед иргэдийг хамгаалах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх, тэдэнд чиглэсэн шуурхай арга хэмжээ авах чиглэлд харилцан ажилладаг хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, түншүүдийн анхаарлыг хандуулж зохих туслалцаа дэмжлэгийг авч ажиллав.     
Түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэл, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, хүн амын хөгжлийг дэмжих, гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежментийг сайжруулах, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах,  бодлогын болон статистик судалгаа, мэдээллийг хөгжүүлэх чиглэлд техник, санхүүгийн туслалцаа авч ажилласан байна.  
Салбарын гадаад харилцааг бодлого, стратегийн зорилтуудтай уялдуулан өргөжүүлэн хөгжүүлэхэд ахиц дэвшил гаргаж,  ХБНГУ,  ОХУ, Япон, БНХАУ, БНАСАУ, БНЧУ, Бүгд Найрамдах Сингапур Улс болон БНСУ-ын  Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамжийн асуудал эрхэлдэг яамд, Азийн бүтээмжийн байгууллага, Фридрих Эбертийн сан, АНУ-ын Энхтайвны корпус, “Дэлхийн зөн - Монгол” Олон улсын байгууллагатай шинээр харилцаа тогтоох, уламжлалт харилцаагаа сэргээж идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. БНЧУ-тай нийгмийн хамгааллын, БНХАУ-тай ажиллах хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг хийж төслийг тохиролцоод байна.  
НҮБ-аас 2008 онд батлан гаргасан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай
Олон улсын пактын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах бэлтгэл ажлыг хангаж Монгол Улс 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг протоколд гарын үсэг зурлаа.
Албадлагын хөдөлмөр, ажилд авах насны доод хязгаар, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, ажилчдын төлөөлөгчид, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн нөхөн сэргээлт, эхчүүдийн хамгааллын асуудлуудыг зохицуулсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 8 конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг боловсруулж хүргүүлэв.


Зургаа. БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ЧИГЛЭЛЭЭР АВСАН АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮН


6.1.Нээлттэй байдал, мэдээлэл сурталчилгааны талаар:
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх талаар яам, харъяа газар, агентлагуудаас салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан олон талт үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлыг бодитой, үнэн зөв эх сурвалж, тоо баримтад түшиглэн мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулав.
Долоо хоногийн тогтмол өдрүүдэд тусгайлсан сэдвээр холбогдох албан тушаалтантай иргэдийг уулзуулах, мэдээллээр шуурхай хангах, тэдний тавьсан санал хүсэлтийг шийдвэрлүүлэх, иргэдийг хүлээж авах байрыг тохижуулах, шуурхай үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг яамны 2009 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангасан ажилласан.     
Яамны удирдлагууд, мэргэжилтэн нар бусад байгууллагын албан тушаалтнуудтай “Зангиагүй уулзалт” хийх, санал бодлоо чөлөөтэй солилцох  “Coffee shop”-ийн өрөөг тохижуулан, үйл ажиллагааг тогтмолжуулсан.  Салбарын хэмжээнд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа             41 тушаалын Захиргааны шийдвэрийг стандартчлах төслийн газарт хүргүүлж, “Legalinfo” сайтад байршуулав.
Монголын Үндэсний олон нийтийн болон бусад телевизийн 37 нэвтрүүлэг, ярилцлаганд яамны удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулж  цаг үеийн байдал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, иргэдийн сонирхосон асуултад хариулт өглөө.
Өдөр тутмын 8 сонины “Редакцын зочин”, “Албан хүний яриа” зэрэг булангуудад цаг үеийн болон иргэдээс ирсэн тулгамдсан асуудалд хариулт, ярилцлага өгч 20 гаруй тодруулга, 290 гаруй мэдээ, мэдээллийг бичиж нийтлүүллээ. Мөн хэвлэлийн бага хурлыг 2 удаа, Нийгмийн даатгалын тухай ойлголт, тогтолцоо, эрх зүйн орчин, тэтгэврийн даатгалын шинэчлэл, Нийгмийн халамжийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзалт-ярилцлагын 2 удаа тус тус зохион байгууллаа.

6.2. Албан бичиг, шийдвэрлэлтийн талаар:
Тус яаманд 2009 оны 12-р сарын 29-ны байдлаар нийт 2713 бичиг ирснээс 1637 бичигт карт нээж, 1076 бичгийг холбогдох мэргэжилтнүүдэд шууд шилжүүлсэн байна. Хяналтын карт нээсэн 1593 бичигт хариу өгч,  шийдвэрлэлт 97.3 хувийн биелэлттэй байна.

6.3. Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарын иргэдийг хүлээн авч уулзах хуваарийг шинэчлэн мөрдүүлж ажиллав. Тайлант хугацаанд “Нээлттэй утас”-ыг 4 удаа ажиллуулсан ба мөн яамны вэб сайтын зочны буланд ирүүлсэн санал, хүсэлтэнд холбогдох мэргэжилтнүүд тухай бүрт нь хариу өгч ажиллав.
Иргэдээс 1060 өргөдлийг бичгээр хүлээн авч, хяналтын карт нээн хуулийн хугацаанд хариу өгөхөд анхааран ажиллав. Нийт  өргөдлийн  715 буюу 67.5 хувьд яам албан бичгээр хариу өгч,  329 буюу 31.0 хувийг холбогдох байгууллага, агентлаг албан байгууллагад  уламжилж шилжүүлсэн байна.  Хугацаа болоогүй 16 өргөдөл, хүсэлтийг судалж байна.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас 77, УИХ-ын гишүүдээс 1158, ЗГХЭГ-аас 71, бүгд 263 өргөдлийг тус яаманд уламжлан ирүүлсэнд хуулийн хугацаанд хариуг албан бичгээр хүргүүлэв.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт байдал 98.5 хувийн биелэлтэй байна.




-----------------о0о------------------.