Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ Мэдээлэл хяналт, шинжилгээ-үнэлгээний тайлан Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний III улирлын биелэлтийн танилцуулга

Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний III улирлын биелэлтийн танилцуулга

И-мэйл Хэвлэх PDF

Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй. Эдийн засаг нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн. Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хариуцан хэрэгжүүлэх 26 зорилтын хүрээнд 32 хэрэгжүүлэх үйл ажиллагаа байгаа бөгөөд хэрэгжилт  76.9 хувийн биелэлттэй байна.

Хүснэгт 1. Хэрэгжилтийн явц

Хэрэгжилтийн дундаж хувь 76.9 Үүнээс, хэрэгжилтийн байдлаар
100 90
/80-100/
70
/60-80/
50
/40-60/
30
/20-40/
10
/0-20
0
Зорилтын тоо 26 6 8 4 7 1 - -


Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бодлогын хүрээгээр нь ангилбал:

1.    Нийгмийн халамжийн үйлчилгээнд шинэчлэл хийж, нийгмийн халамжийн үйлчилгээг  зорилтот бүлэгт оновчтой хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилт 87,0 хувийн биелэлттэй,  

2.    Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчлэн бэхжүүлэх зорилт 55,0 хувийн биелэлттэй,   

3.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлын түвшинг бууруулах зорилт 74,2 хувийн биелэлттэй байна.  







НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ