Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Тайлан мэдээ Мэдээлэл хяналт, шинжилгээ-үнэлгээний тайлан “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах ” yндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдээлэл /2009/

“Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах ” yндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдээлэл /2009/

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 234 дүгээр тогтоолоор “Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” Үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалахад оршино.

Хөтөлбөр нь 2014 он хүртэл 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаатай хэрэгжиж байна.

“Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” Үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойшхи 4 жилийн хэрэгжилтэд тус яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа Хүүхэд хамгаалал хөтөлбөр, ШХА-аас хэрэгжүүлж байгаа Хүн худалдаалахтай тэмцэх хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр ЭКПАТ Монгол сүлжээ үнэлгээ хийж, хоёрдугаар үе шатны үйл ажиллагааны чиглэлийн төсөл боловсруулаад байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийн 41 үйл ажиллагааны биелэлтийг тооцож үзэхэд 10 үйл ажиллагаа бүрэн биелж, 4 нь тасарч 27 нь хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн ерөнхий үнэлгээг 5 оноогоор дүгнэхэд дундаж үнэлгээ 2.04 оноотой байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлснээр 2008 онд Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүн худалдаалах, хүний наймаатай тэмцэх асуудлыг хуульчлан, гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна. Үүний үр дүнд хүн худалдаалах гэмт хэргийн шүүхээр шийдвэрлүүлж буй хэргийн тоо өсч, 2002-2008 онд 4 хэрэг шийдвэрлэж байсан бол 2009 оны эхний хагас жилд 3 хэргийг Эрүүгийн хуулийн 113-р зүйл (Хүн худалдаалах)-ээр шийдвэрлэсэн байна.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны дүнд хүн худалдаалах, охид эмэгтэйчүүдийг бэлгийн зорилгоор ашиглахтай тэмцэх асуудлаарх төрийн албан хаагчид, ялангуяа хууль хяналтын байгууллагуудын ажилтнууд, нийгмийн ажилтнуудын мэдлэг хандлага сайжирсны зэрэгцээ олон нийт, аялал жуулчлал, үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ойлголт ч тодорхой хэмжээгээр дээшилж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчдыг илрүүлэх боломж бүрдсэн. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 30 гаруй сурах бичиг боловсруулсны дээр 300 гаруй сургагч багшийг бэлтгэж, 11000 хүнийг сургалтад хамруулжээ.

Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэнээр хүн худалдаалах асуудлаар 30 гаруй төрийн бус байгууллага 12 хандивлагчийн тусламжтайгаар 1-5 жилийн хугацаатай 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Цаашид Монгол Улсад хүн худалдах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх талаар Засгийн газар болон бусад байгууллагаас хийж байгаа ажилд гадаадын орон /АНУ-ын Төрийн Департаментын “Хүний эрх-2009” болон “Хүний наймаа-2009” илтгэл/, нөлөө бүхий олон улсын зарим байгууллага /НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх газар/, ЭКПАТ олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтэд ач холбогдол өгч,  хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг болно.

 

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ