Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 5 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” Үндэсний хөтөлбөрийг “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй засгийн газрын агентлаг, яамны харъяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг баримтлан хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өглөө.
Тус хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхийг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хөгжүүлэхэд оршино.
Хөтөлбөр нь хоёр зорилтын хүрээнд тус бүр 5 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. 2009 оны хувьд 96,0 хувийн биелэлттэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2002-2009 оны хугацаанд нийт 64,0 тэрбум төгрөг зарцуулав.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи биелэлтийг харуулбал:
| Зорилт | I үе шат | Явцын биелэлт | II шат | Явцын биелэлт | ||||||
| 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | |||
| Биелэлт /хувиар/ | 55 |
64 |
68 |
82 | 67.2 |
95 |
90 |
84 | 96 | 70.1 |
| 1 жилд 16,6 хувь | 6.1 |
7.1 |
7.5 |
9.1 | 29.8 |
10.5 |
9.9 |
9.3 | 10.6 | |
2009 онд гарсан гол үр дүнгээс дурдвал:
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрөөр оюутан залуучуудыг ажилд зуучлах, тэднийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн хүмүүжил олгох сургалтад хамруулах, ажил хөдөлмөр эрхлэх дадал олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө өгөх, цагийн ажилд зуучлах, зэрэг үйл ажиллагаа багтаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 12 мянга гаруй оюутан залуучууд хамрагдаж 4210 оюутан цагийн болон түр ажлын байранд зуучлагдсан байна.
- Зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр түргэвчилсэн аргаар ажлын байран дээр сурган хэрэгцээтэй байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэн гадаадаас авах ажилчдын тоог цөөрүүлэх зорилгоор “Үйлдвэр дээрх сургалтын дэд хөтөлбөр” хэрэгжүүлж, хөтөлбөрт зам, барилга, уул уурхайн 93 аж ахуйн нэгж оролцож 3636 иргэн хамрагдав.
- ХБИ-ийн ажлын байраар хангах зорилгоор нийт 155 төсөл хэрэгжиж 337 хүн ажлын байртай болсон байна.
- Мал аж ахуйн чиглэлээр малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба 2009 онд 10 аймгийн 244 малчин өрх хөтөлбөрт хамрагдан, малчдын дунд туршлага солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах, бизнес инкубацийн үйлчилгээ, нийтийг хамарсан ажилд хамруулах бүлэг зохион байгуулалтанд оруулах, эрүүл мэнд нийгмийн даатгалд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаарх нэгдсэн бүртгэл судалгааг хийсэн байна.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ


