“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдээлэл /2009 он/
Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар тогтоол “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах” Үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан байна. Хөтөлбөрийн гол зорилго нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах бүх нөхцөлийг бүрдүүлэх, ажилтныг мэргэжлийн эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн баталгааны түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи биелэлтийг харуулбал:
| Зорилт | I үе шат | Явцын биелэлт | 2008 | 2009 | Явцын биелэлт | ||
| 2005 | 2006 | 2007 | |||||
| Биелэлт /хувиар/ | 70 | 86.6 | 90 | 82.2 | 50.2 | 84.7 | 63.6 |
| 1 жилд 16,6 хувь | 12 | 14.4 | 14.9 | 41.3 | 8.3 | 14.0 | |
2009 оны үйл ажиллагаанаас дурдвал:
- Ажлын байрны аттестатчлалын хоёрдахь шатыг 2009 онд барилга, барилга угсралтын үйлдвэр болон уул уурхайн салбарт зохион байгуулав. Аттестатчлалыг зохион байгуулахтай холбогдуулан “Аттестатчлалын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 122 дугаар тогтоол гаргаж, барилга, уул уурхайн салбар хоёрдахь үзлэг, шалгалтыг хийлээ. Тогтоолд тусгагдсан заалтууд нь
а. Үзлэг, шалгалтын үед илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах,
б. хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, үнэлгээ хийх байгууллагын чадавхийг бэхжүүлэх,
в. эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох,
г. аттестатчилалд амжилттай сайн дүн үзүүлсэн байгууллага, хамт олны туршлага, санаачлагыг мэдээлэх, сурталчлахад чиглэсэн болно.
Барилга угсралт болон барилгын материалын үйлдвэрүүдэд 2009 оны 4-р сарын 1-ээс 6-р сарын 1-ний хооронд 2 сарын хугацаанд аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид аттестатчлалыг хийсэн байна. Нийт 20 аймаг, 6 дүүргийн 620 байгууллага, 770 цех тасаг, 17910 ажиллагсад хамрагдсан. Уул уурхайн салбарт 2009 оны 8-р сарын 1-ээс 10-р сарын 1-нд мөн 2 сарын хугацаанд зохион байгуулж, 21 аймаг, 8 дүүргийн 402 байгууллага, 772 цех тасаг, 22794 хүн хамрагдав.
- ХөНМӨСҮТөвөөс мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 35 жилээр судлан дүгнэлт хийсэн байна.
- “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг 2009 оны 1-р сарын 14-нд Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор батлан мөрдөж байна. Энэ дүрэмд зааснаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх орон тооны бус байнгын комисс судлан бүртгэж, сум, дүүргийн комисст мэдээлэх, энэ комисс нь аймаг, нийслэлийн комисст мэдээлэх, улмаар МХЕГазарт ирж нэгтгэгддэг тогтолцоо өнөөдөр мөрдөгдөж байна. 2009 онд үйлдвэрлэлийн осол 366, осолд өртөгсөд 410, нас барагсад 54 байгаа нь өмнөх онтой харьцуулахад буурсан байна.
- 2009 онд 66 аж ахуйн нэгж байгууллагад 20 удаа WISE сургалтыг зохион байгуулж, 529 хүнийг хамруулсан байна.
- “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хороо 2009 оны 4 дүгээр сарын 2-нд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулагдан ажиллаж байна.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ


