Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн ерөнхийлөгч ноён Ну Мин Киг 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд НХХЯ нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг /КОША/-тай хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, салбарын чадавхийг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжөөр хангах, арга зүйн туслалцаа авах зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ноён Ну Мин Ки Монгол Улсад айлчилж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Талууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, стандартыг чанд мөрдүүлэх, шинэ арга барил, удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, салбарын ажилтнуудын чадвахийг бэхжүүлэх, НХХЯ-ны харьяа Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг БНСУ-ын холбогдох байгууллагтай харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх, тус төвийг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.
Tuesday, Feb 07th
Товч мэдээ:


