Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ НХХ-ИЙН САЙД Т.ГАНДИ СОЛОНГОС УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

НХХ-ИЙН САЙД Т.ГАНДИ СОЛОНГОС УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

И-мэйл Хэвлэх PDF


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 13-15-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийсэн.  

Айлчлалын хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийж, "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт олгож буй хишиг хувийн талаарх мэдээллийг хүргэхийн зэрэгцээ нийгмийн даатгал, халамжийн үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгт оролцож, тус улсад Монголчуудыг ажиллуулдаг Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон Солонгос иргэдтэй гэр бүл болсон Монгол эмэгчтэйчүүдтэй уулзсан ажээ.

Уулзалтанд 100 гаруй монголчууд оролцсон байна. БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, гэрээгээр ажиллахаар ирж буй залуучуудын насыг харгалзаж үзэх, мэргэжлийн сертификат олгох, шинэ төрсөн хүүхдийн мөнгийг нэмэх, удаан хугацаагаар ажиллаж байгаа иргэдэд визийн сунгалт хийгдэх боломж бий эсэх, гадаадад байгаа иргэдэд эх орны хувь хишигийг хэрхэн өгөх зэргээр өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авсан байна.

НХХ-ын сайд Т.Ганди Солонгос улсад амьдарч буй солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Үжынбү болон бусад хотуудаас эмэгтэйчүүд оролцож өөрсдийн тулгамдсан асуудалдаа эрх зүйн зөвлөгөө авч, харилцан мэдээлэл солилцжээ.  


---оОо---