Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ СОЛОНГОСЫН НЭРТЭЙ УЛС ТӨРЧ ЧҮ МИ А ХАТАГТАЙ Т.ГАНДИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СОЛОНГОСЫН НЭРТЭЙ УЛС ТӨРЧ ЧҮ МИ А ХАТАГТАЙ Т.ГАНДИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

И-мэйл Хэвлэх PDF


БНАСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж ярилцах, амьдрал ахуйтай нь танилцах зорилгоор тус улсыг зорьсон НХХ-ын сайд Т.Гандиг Үндэсний Ассамблейн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн байнгын хорооны дарга Чү Ми А хүлээн авч уулзаж халуун дотно яриа өрнүүллээ. Чү Ми А бол Үндэсний Ассамблейн гишүүнээр гурван удаа сонгогдсон Солонгосын нэрд гарсан улс төрч эмэгтэй юм.

Хараар ажиллаж буй иргэдэд нэг удаа виз олгох, Монгол залуусыг мэргэшүүлэх зорилгоор сургалт явуулах боломж бий эсэх талаар гэгчлэн олон асуудлаар хатагтай Т.Ганди Чү Ми А-тай санал бодол солилцлоо.

Нийгмийн хамгааллын салбараар  мэргэшсэн хоёр улсын эмэгтэй улс төрчид нэг ширээний ард сууж халуун яриа өрнүүлсэн нь сонин тохиол байлаа.
Уулзалтын төгсгөлд хатагтай Чү Ми А “Таныг би эчнээ сайн мэднэ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарт тууштай зүтгэж буйд тань маш их талархдаг” хэмээн чин сэтгэлийн үгээ хэлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүссэн байна.

---оОо---