Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 13-15-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийхээр боллоо.
Айлчлалын хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийж, "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт олгож буй хишиг хувийн талаарх мэдээллийг хүргэхийн зэрэгцээ нийгмийн даатгал, халамжийн үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгт оролцож, тус улсад Монголчуудыг ажиллуулдаг Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Мөн НДЕГ болон ГАХИТ-ын БНСУ дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж ажиллах талаар заавар зөвлөмж өгч, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулах ажээ.
НХХ-ийн сайд Т.Ганди энэ үеэр солонгос хүнтэй гэр бүл болсон Монгол бүсгүйчүүдтэй уулзаж, зарим асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх юм байна.
Энэхүү арга хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадад ажиллах хүч илгээх төв, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, ХААН банкнаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Tuesday, Feb 07th
Товч мэдээ:


