•  
  •  
  •  
Та энд байна: Home Мэдээ, мэдээлэл Шинэ “ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

“ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар , хүртээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй  байдлыг хангах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарынхан “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын үндсэн үзүүлэлт” хэмээх товхимолыг эмхэтгэн гаргаж, өнөөдөр танилцуулж байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар нь иргэдийн аж амьдралд илүү ойр бөгөөд нийгмийн суурь үйлчилгээг хүргэгч гол салбаруудын нэг.
Өнөөдөр энэ салбарт 2500 гаруй төрийн албан хаагч ажиллаж 2009 оны байдлаар гэхэд давхардсан тоогоор 6,2 сая иргэнд үйлчилгээ хүргэж, үйлчлүүлэгчдийн тоо 2004 оноос хойш жилд дунджаар 210,0 мянгаар өссөн байна. Энэ нь Засгийн газраас иргэдэд өргөн хүрээнд, хүртээмжтэй, оновчтой үйлчилгээг бий болгоход нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны эерэг үр дүнгийн илрэл.
“Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үндсэн үзүүлэлт”  энэ  товхимолд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын хийсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар бичсэн байна. Засгийн газар ч бүртгэл, мэдээллийн механизмыг боловсронгуй болгож төгөлдөржүүлэх зорилт тавьж ажиллаж буй эхлэл нь дээрх тоон судалгаа, статистикийн эмхэтгэл гэж болно.
“Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үзүүлэлтүүд” товхимол нь өдрөөс өдөрт нийслэлийн хүн ам нэмэгдэж тэр хэрээр ард иргэдийн нийгмийн асуудал тулгамдаж байгаа энэ цагт чухал хэрэгцээтэй зүйлийн нэг болж байна. Уг товхимолыг НХХ-ийн сайд Т.Ганди танилцууллаа. Энэхүү тоон үзүүлэлтүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны бүртгэл мэдээлэл, судалгааг төгөлдөржүүлэх  олон ажлын эхлэл болж байгаагаараа онцлогтой юм.  
Уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллгын төлөөлөгчид болон их дээд сургуулийн багш эрдэмтэн судлаачид оролцож товхимлын талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж цаашид статистикийн түлхүүр асуулт болсон олон асуудлыг тусгаж, тодорхой хугацаанд хэвлэж гаргаж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хэрэгцээтэй байдлаар хүргэхийг хүслээ.



-оОо-