Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан НХХЯ-аас 43 ахмад дайчинд орон сууцных нь түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ахмад дайчдад орон сууц олгох үйл ажиллагааг НХХЯ, ЗТБХБЯ, БХЯ-д хамтран хэрэгжүүлж байна.
Ажлын хэсгийн гаргасан судалгаагаар энэхүү арга хэмжээнд нийтдээ 1620 ахмад дайчин хамрагдахаар эцэслэн гаргасан.
2009 онд хоёр дайнд оролцсон 161, 2010 онд 683 ахмад дайчинд орон сууцных нь түлхүүрийг гардуулан өгөөд байна.
Мөн 2010 онд 285 ахмад дайчдын орон сууцанд 10,0 тэр бум төгрөгийг батлуулсан бөгөөд орон сууц нийлүүлэх аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.
Дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцыг нь олгохдоо тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан хөрөнгийнхөө хэмжээнд багтаан шийдвэрлэж байгаа бөгөөд насны эрэмбийн дагуу дайн байлдаан оролцсон байдлаар нь олгож байна. Өөрөөр хэлбэл, 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон, 1939 оны Халх голын байлдаанд оролцсон, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, Улсын баруун хил дээр 1940, 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмадууд гэсэн дарааллыг баримталж байна.
-оОо-


