Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ Үйлдвэрлэл дээрх сургалтын 2010 оны хөтөлбөрт иргэд хамрагдаж болно

Үйлдвэрлэл дээрх сургалтын 2010 оны хөтөлбөрт иргэд хамрагдаж болно

И-мэйл Хэвлэх PDF

Зам, барилга, уул уурхайн салбарын  үйлдвэрлэл дээрх сургалтын 2010 оны  хөтөлбөрийн нээлт 7 дугаар сарын 6-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний төв байранд болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас уул уурхай, зам, барилгын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийг ашиглан тухайн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ажилчдыг бэлтгэх,  мэргэжил ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Зам барилга, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөр”-ийг холбогдох яамдтай хамтран 2 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.   

2009 онд “Барилга зам уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд барилгын  67 аж ахуйн нэгжид 2407 иргэн, замын  14 аж ахуйн нэгжид 560 иргэн, уул уурхайн 12 аж ахуйн нэгжид  589 иргэн буюу нийт 93 аж ахуйн нэгжид 3556  иргэнийг үйлдвэр дээрх сургалтанд хамруулсан байна.

Энэхүү арга хэмжээнд зориулан ХЭДС-аас 1.6 тэрбум төгрөг зарцуулжээ.  Ийнхүү ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулж тэдний сургалтын зардал, хоол, унааны мөнгийг ХЭДС-аас санхүүжүүлсэн олгосон нь эдийн засгийн хямралын үед тухайн суралцагчийг төдийгүй ажил олгогчийг дэмжсэн ажлын байр бий болгох болон хадгалах арга хэмжээний нэгэн чухал хэсэг болжээ.

2010 онд дээрх хөтөлбөрт барилга, зам, уул уурхайн салбарын нийслэл, орон нутгийн 87 аж ахуйн нэгжид 3185 иргэнийг хамруулах эрхийг нь олгоод байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлж сонгогдсон барилга зам уул уурхайн салбарын ажил олгогчид сургалтыг зохион байгуулах бөгөөд  мөн ажил олгогчоос өөрийн суралцагч ажилтанд дагалдангийн цалин хөлс олгох юм. Нэг суралцагчийн сургалтын зардал 380.000-550.000 төгрөгийг гэрээний 50:35:15 гэсэн хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тухайн аж ахуйн нэгжид төлөх ажээ.   

Түүнчлэн үйлдвэр дээрх сургалтанд хамрагдаж буй иргэдийн өдрийн хоолонд 1000 төгрөг, замын зардалд 500 төгрөгийг тухайн аж ахуйн нэгжийн гэрээг үндэслэн сургалтын үед олгодог байна.

Зам, барилга, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдээс үйлдвэрлэл дээрх сургалтын захиалга авахдаа  гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжүүдийг эхний ээлжинд хамруулан гадаад ажилтны оронд монгол ажилтнаа дагалдуулан сургах,  тогтвортой ажилуулах  зарчим баримтлаж байгаа юм байна.

 

ҮЙЛДВЭР ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАРИЛГА, ЗАМЫН САЛБАРЫН УЛААНБААТАР ХОТЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД

ҮЙЛДВЭР ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАРИЛГА, ЗАМЫН САЛБАРЫН ОРОН НУТГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЙЛДВЭР ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД


-оОо-