Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Урилга

И-мэйл Хэвлэх PDF


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөлд дараахь асуудлыг бүрэн тусгаж, холбогдох баримт бичиг, албан хүсэлтээ хавсаргасан байна.
•    Төслийн үндэслэл
•    Төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн
•    Төслийн эдийн засгийн үр өгөөж, төслийг хэрэгжүүлэх арга зам
•    Төслөөр хэрэгжүүлэх арга хэмжээний календарчилсан төлөвлөгөө, хугацаа
•    Төслийн санхүүгийн тооцоо
•    Төслийн баг, чадавхи
•    Тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнтэй дүйцэх баримт бичиг
•    Ижил төрлийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлсэн туршлага
•    Өмнө нь тус яам, байгууллагатай ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байсан бол гарсан үр дүнгийн талаар товч танилцуулга


Төслийг 2010 оны 06 дугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл хүлээж авна.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ ГУДАМЖ-5

Лавлах утас:  51-261119, 51-262686

 

 

Чиглэл Удирдамжууд
Ажил үйлчилгээний чиглэл батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагааны
талаар мэдээлэл, сурталчилгаа хүргэх ажлын удирдамж
Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын удирдамж
Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдлын судалгаа, арга зүйн зөвлөмж боловсруулах ажлын удирдамж
Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн
хүрээнд хийгдэх судалгааны ажлын удирдамж
Эмэгтэй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтад үнэлгээ хийх, цаашид боловсронгуй болгох санал боловсруулах ажлын удирдамж
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх судалгааны ажлын удирдамж
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээний ажлын удирдамж
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах,нийгэмшүүлэх үйлчилгээний ажлын удирдамж
Нийгмийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын төслийн удирдамж
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажиллаж буй иргэний нийгмийн байгууллага, үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагааны талаар  зураглал гарган, санал зөвлөмж боловсруулах төслийн удирдамж
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зохион байгуулалтыг сайжруулах үйлчилгээний удирдамж
“Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамжийн бодлогыг боловсронгуй болгож, үйлчилгээг багцлан хүргэх асуудлаар бодлогын зөвлөгөө авах” судалгааны ажлын удирдамж
Хөдөлмөрийн асуудлаархи хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид боловсронгуй болгох талаар санал зөвлөмж боловсруулах ажлын удирдамж
“Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн эрэлтийг судлаж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн санал зөвлөмж боловсруулах” ажлын удирдамж
“Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг үнэлүүлэх хэрэглэгчийн үнэлгээний загвар” судалгааны төслийн удирдамж