Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ “НАРНЫ ЦОМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“НАРНЫ ЦОМ”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Үндэсний хороон”-оос анх удаа зохион байгуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулж “Нарны цом” гардуулах ёслол хүндэтгэлийн  ажиллагаа энэ сарын 17-нд боллоо.
Энэхүү арга хэмжээ нь олон нийтийг сайн санааны үйлсэд уриалан дуудаж, нийгмийн хариуцлагаа дээдлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө санаачлага гарган, ихийг хийж бүтээсэн байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах зорилготой юм.
Нарны элч амьтай, амьгүй гээд дэлхий ертөнцийг бүхэлд нь ивээдгийн нэгэн адил хүмүүс бид ч бие биенээ хайрлаж, үл ялгаварлан, цаг ямагт дэмжин амьдрна гэсэн утгыг бэлгэдэн энэхүү арга хэмжээг “Нарны цом” хэмээн нэрлэсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдээр дараах иргэд аж ахуйн нэгж шалгарчээ. Үүнд:

  • Шилдэг хууль хэрэгжүүлэгч /үйлчилгээ үзүүлэгч/ байгууллага -Хан-Уул дүүргийн Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний хэлтэс
  • Шилдэг хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллага- Хас банк

Шилдэг боловсролын байгууллага - Чингэлтэй дүүргийн  9-р цэцэрлэг

  • Шилдэг ажил олгогч байгууллага-“Говь” ХК
  • Шилдэг хандивлагч байгууллага- “Макс” групп
  • Шилдэг нутгийн захиргааны байгууллага - Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
  • Шилдэг хэвлэл мэдээлэлийн байгууллага- Монголын үндэсний олон нийтийн радио
  • Шилдэг төрийн түшээ- Хөдөлмөр , халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Баярсайхан
  • Шилдэг хүн - Д.Готов нар шалгарсан байна.

Цаашид “Нарны цом” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

 


---оОо---