Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ НХХ-ИЙН САЙД Т.ГАНДИ ЯПОНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

НХХ-ИЙН САЙД Т.ГАНДИ ЯПОНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүгийн хамт Хүүхдийн халамж үйлчилгээний газар болон НХХЯ-ны харъяа Хүүхэд хамгааллын төв дээр ажиллалаа.
Орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдүүдийг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сэтгэл зүйн эмчилгээ, мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхүйц сургалтын анги танхим, дадлагын тоног төхөөрөмж бүхий нэгдсэн цогцолбор болгох зорилготой уулзалтын үеэр сайд Т.Ганди элчин сайд Такэнори Шимизүд илэрхийлсэн юм.
Элчин сайд Такэнори Шимизү дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүүхдүүдийн нийгмийн хамгааллын талаар нэгдсэн үйл ажиллагаа явуулах гэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хүүхэд хамгааллын төвийн хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.


---оОо---