Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдсон Н.Номтойбаяр өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Түүнийг ажлаа хүлээн авах үеэр НХХ-ийн сайд Т.Ганди нийгмийн хамгааллын салбар бол хүн бүрт хүрч ажилладаг, тэдний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байдаг тул бусад яамдаас илүү онцлогтой гээд яамны ажилтнуудыг танилцуулан цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
НХХ-ийн дэд сайд Д.Номтойбаяр нь 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Төрийн албанд 7 жил ажиллажээ
Saturday, May 19th
Товч мэдээ:


