Монгол улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэд Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжүүд ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид гэрээгээр гүйцэтгэх дараах ажлын байрыг зарлаж байна.
Мэдээллийн системийн ажилтан
Хийх ажил:
- Мэдээллийн сан, мэдээлэл боловсруулах бүртгэлийн систем бүрдүүлэх
- Засгийн газар болон АХБ-ны шаардлагад нийцсэн мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл боловсруулах бүртгэлийн систем үүсгэх. Мэдээллийн санг боловсронгуй болгох үүднээс НХХЯ, ХХҮГ, Салбар дундын мэдээллийн сантай хамтран ажиллах.
- Мэдээллийн технологийн асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх
- Хөтөлбөр, төслийн мэдээллийн сан, системийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах, мэдээллийн технологийн асуудлыг шийдвэрлэх, вэб сайтын ажиллагаанд хяналт тавин ажиллах.
- Хөтөлбөр болон төслийн үйл ажиллагааг дэмжих
- Хөтөлбөр болон төслийн үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн маягт, өгөгдөл оруулах заавар болон мэдээлэл гаргах тайлан, мэдээний загварыг боловсруулан төрлийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах талуудтай холбоотой мэдээлэл солилцох загваруудыг боловсруулах.
Тавигдах шаардлага:
- Компьютерийн инженерийн чиглэлээр мэргэшсэн байх
- Ижил төстэй албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан, мэдээллийн сан болон системийг боловсруулах, өгөгдөл оруулах ажлын туршлагатай байх
- Майкрософт визуал студио, .НЭТ. С# програмын хэлийг ашиглан програм хөгжүүлэх, Квэри хэлний бүтэц (SQL), Visual Basic болон Microsoft Access програмын мэдлэгтэй байх
- Мэдээллийн шинжилгээг статистикийн програм, ялангуяа СТАТА, ашиглан хийсэн туршлага байх
- Вебэд суурилсан мэдээллийн сан (Веб2) боловсруулсан туршлагатай байх
- Бичгийн болон ярианы англи хэлний зохих чадвартай байх
- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой байх
Сонирхсон иргэд дараахь материалыг тус бүр 2 хувь бүрдүүлэн дугтуйлж ирүүлнэ. Үүнд:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет
- 4х6 хэмжээтэй цээж зураг
- Диплом, сертификатын хуулбар
- Урьд ажиллаж байсан хоёроос доошгүй байгууллагын ажил байдлын талаархи тодорхойлолт.
Материалыг 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээж авна.
Хаяг: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 318 тоот өрөө
Зөвхөн эцсийн шалгаруулалтад шалгарсан хүмүүстэй эргэж холбоо барина. Тодруулгыг 976-51-264624, 323473 утас,
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
электрон хаяг болон www.fnswpp.mn вебсайтаар хандаж лавлана уу.


