Та энд байна: Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл Шинэ ТАНЫГ “ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, АСУУЛГАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ТАНЫГ “ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, АСУУЛГАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа билээ. 1999 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөж буй “Хөдөлмөрийн тухай” хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хөдөлмөрийн болон  хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, цалин хөлс, ажил амралтын горим, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр, гадаадын иргэний болон гадаадын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа иргэний хөдөлмөр, хөдөлмөрийн дотоод журам,  хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын  хоорондын тэгш байдлыг хангах харилцааг зохицуулж байна.
Энэхүү хуулийн шинэчлэлд Таны санал үнэтэй хувь нэмэр оруулах тул бидэнд саналаа бичиж ирүүлнэ үү.

Сэтгэгдэл

avatar test
0
 
test
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Туул
-1
 
Өндөр хөгжилтэй орнуудад ямарваа нэгэн ажилд ажилтан шалагруулж авахдаа хамгийн түрүүнд тухайн хүний ажлын туршлага болон өмнө нь ажиллаж байсан газруудын тодорхойлолтын дагуу ярилцлаганд оруулдаг. Ярилцлаганд тэнцлээ гээд ажилд шууд авчихгүй харин тухайн хүний бүрдүүлсэн бичиг баримтын дагуу мөн өмнө нь ажиллаж байсан газруудруу ярьж шалгалт явуулдаг. Шалгалт нь бас бас хэд хэдэн хүчин зүйлсээс бүрдэнэ: Ажилдаа хандах байдал, үр бүтээлийн чадамж, харьцааны соел зэргээс илүүд хулгай дээрэм хийх, худлаа ярих, элдэв муу зуршилтай эсэхийг голчлон шалгадаг. Энэхүү шалгалтанд тэнцсэн хүнийг 1-2 хоногийн сургалтанд хамруулаад 1 сарын туршлагын хугацаатай ажилд авдаг. Үнэхээр чадвартай, үр өгөөжөө өгч чаддаг үнэнч шудрага, ажилсаг, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй хүнийг л урт хугацааны гэрээ зурж өөрийн ажлын байрандаа авдаг юм.
Ажлын байр гэдэг нь зөвхөн байгууллага, компани биш үүнд гуанз, цайны газар, дэлгүүр, буудал зэрэг үйлчилгээний газрууд ч хамрана.
Харин ажлын туршлаггүй дөнгөж сургууль төгөссөн хүмүүс бол цалин гэхээсээ илүү туршлага хуримтлуулах нь чухал байдаг тул цалингүй ажиллах явдал нь энгийн үзэгдэл билээ. Тиймээс манай Монголд дөнгөж сургууль төгөссөн хүмүүс болон оюутан залуучууд мөнгө гэхээс илүү өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Сүхээ
0
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг илүү тодорхой болгомоор байна. Энэ асуудлаар Улсын Дээд Шүүх ч тайлбар гаргахаас удаа дараа зайлсхийдэг юм. Учир нь "хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гээд ерөнхий нэрлэчихээр Эмнэлэг хөдөлмөрийн магадлал явуулахад хүндрэл гарахаас гадна тэдэнд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлстэй холбоотой олон асуудал гардаг түүнийг шийдвэрлэхгүйгээр олон жил мэдсээр боловч бүрхэгдүүлэн ирсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг нийгэм хамт олны дунд эрүүл хүний нэгэн адил нийгэмшүүлэх, ядуурлаас гаргах төрийн бодлого зөв боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж нийт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүсийг авч үзсэнээр орлогын хомсдолд орсон, ажил хөдөлмөр эрхэлээгүй хүн болгон группэд орох сонирхолтой болсон байна. Ингэснээр нийгмийн идэвхигүй хэсэг бий болсон байна. Иймд хуулийн дээрх заалтыг "харах, сонсох, тулах, хэл ярианы, сэтгэцийн бэрхшээлтэй иргэн" гэж тодорхой болгох, эдгээр иргэдийг тахир дутуугийн тэтгэвэр, цаоин хөлс давхар авахыг хуулиар зөвшөөрөх, бусад дотор эрхтний архаг өвчтэй нөхдийг эмчилгээ хийлгэхгүй өвчтэй байж тэтгэвэр цалин давхардуулахгүй байх зарчмыг баримталбал ихээхэн өөрчлөлт гарах учиртай.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Zochin
0
 
test1
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Д.Эрдэнэчимэг
+2
 
Ажилчдыг хуурч ажил хийлгэх, тухайлбал, байр, урамшуулал зэрэг ирээдүйд гарах үр дүнгээр хуурч удаан жил бага цалингаар ажиллуулах явдал их байна. байгууллагад 20 жил ажиллаад амьдрал нь дээшлээгүй зөвхөн харилцаагаар эвийг олж уядаг. Мөн хөдөлмөрийн чадвараа алдалтыг хортой хэвийн бус нөхцлөөр зааглахгүй байх хэрэгтэй үүнд ачааллаас болж сонсгол хараа эргэн сэргээхгүйгээр муудсан конторын ажилтанууд байна Маргааны хөөн хэлэлцэх хугацааг 1-2 жил болгохгүй бол 2-3 сарыг ажил олгогч нь ажил хүлээлгэх, тушаал удаах, компанийн үйл ажиллагааны тодорхой бус байдлаар өнгөрүүлж чадаж байна. Бас хөдөлмөрийн байцаагчийг шийдвэрээ өөрчлөхөд нөлөөлж байна.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Д.Эрдэнэчимэг
+5
 
avatar Г,Доржсүрэн
+5
 
26.1. Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг ажил олгогч өөрийн олон охин компанийн ажлыг үнэ хөлсгүй хийлгэх боломж олгож байна Илүү цагийн нэмэгдэл гэдэг ойлголт томоохон 300 хүнээс дээш компаниудад хэрэгжиж байгаа болохоос жижиг дунд компанид байхгүй Тиймээс тэдэнд таарсан заалт гаргах хэрэгтэй Бас түр ажил нэрээр хөлсгүй ажилладаг Иргэд энэ талаар гомдол гаргахаас түвэгшээдэг
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Нарангарав
+3
 
Баярсконтракшн ХХК өөрийн Диана Монперлит Шилтгээн СӨХ зэрэг охин компанийн ажлуудыг үнэ хөлсгүй ажилчдаа ажиллуулдаг Үйлдвэрийн ослыг ажилчинтай нь бүртгүүлэхгүй зохицуулдаг. Монгол ажилчдын тоог дээрх ажилчдын тоог нийлүүлж гаргаад хятад ажилчдын тоогоо нэмдэг учир барилгын ажилчдын 50 хувь нь хятад ажилчид болсон. Хятад ажилчдын цалин авах нөхцөл түрүүлж авах зэргээр монголчуудаас илүү хөнгөн хялбар Ажлаас гадна ах дүү нарын гэрийн ажил гээд ажил үүргээс гадна ажлуудыг ажилд авснаар дарамтлан хийлгэнэ
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Гантөгс
+3
 
бидний өнөөгийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хууль нь төр болон захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдад мөрдөгдөж, илүүтэй хэрэгжиж байгаа харагддаг. Нийгмийг цаашдаа хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд авч явах нь тодорхой. Гэтэл өнөөгийн бодит байдал дээр хувийн байгууллагуудад хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй, илүү цагийн хөлч олгодоггүй, жирэмсний болон төрсний дараах хөдөлмөрийн цагийн хөнгөлөлтийг эдлүүлдэггүй, хүний эрхийг зөрчдөг гэх зэргээр тоочоод байвал олон зүйл байна. Иймд хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтээр хувийн хэвшил, бизнесийн салбарын ажиллагсдын эрхийг бодитойгоор хамгаалах, ажил олгогчдад тавих шаардлага, хариуцлагыг тодорхой тусгасан заалтуудыг оруулж өгөх шаардлагатай байна. Мөн хуулийн зарим заалтууд байгууллага болон ажиллагсдын төлөөллийн байгууллагын хамтарсан гэрээгээр гэж заасан заалтууд огт хэрэгждэггүй, хэрэгжихгүй байх нөхцөл нь хууль өөрөө болож байгааг анхаарах хэрэгтэй юм.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Болдбаатар
+2
 
Хамтын гэрээ гэж хэт хоосон ойлголт явж байж байна. Одоо манайд компаниуд өөрийн төрөл садангаа оруулсан гэр бүлийн бизнесийн хэлбэртэй болсон гэж судалгаагаар нэгэнт баталсан. Миний ажиллаж байхад 300 хүнээс дээш болохоор энэойлголт бүдэг сонсогдож байсан. Ер нь хамтын гэрээ, түүний хэрэгжүүлдэг ажилтны талын төлөөлөгч хэн нэг гэж байдаггүй. Зөвхөн компанийн боловсон хүчин өөрөө найруулаад гаргаад даргаараа тамга даруулаад өнөө хөдөлмөрийн холбогдох хүмүүсэд үзүүлээд тэгээд шүүгээндээ хав дардаг олон тохиолдлыг би мэднэ. Хууль нь зүгээр цаасан дээр л бичсэн бараг 20 жил боллоо. Хөдөлмөрийн талаар маргаан иргэдийн хуулийн мэдлэггүйгээс, бас ажил олгогчийн дарамтаас болж бага байгаа. Хөдөлмөрийн байцаагч нар өөрийн төрийн үүрэгт ажлаа хувийн ажил мэтээр бодчихсон маргаанаар авсан мөнгөний тодорхой хувийг ажилтнаас авдаг.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Номуун
+3
 
Номин холдинг компани ажилчдаар үнэгүй олон нийтийн ажлыг хийлгээд ядаж хоолны мөнгийг нь даадаггүй харин сонин хэвлэлээр “Орчиноо цэвэрлэх” байгууллагын үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж рекламлаа. Энэ нь Байгууллагын өмнө хүлээх үүргийг ажилчдаар хийлгэж, компаниас зардал гаргахгүй байна гэдэг нь мөлжлөгийн сонгодог хэлбэр. Тэгэхийн оронд өөрийн рекламд өгөх мөнгөө ядаж ажилчдаа хооллосон бол Номин үүргээ биелүүлсэн гэж ойлгомоор юм. Номин Миний дэлгүүр мэтийн худалдааны байгуулагад ажилд орсон хүмүүст өр төлбөрийн асуудал их л дарамт болдог. Уг нь удирдлага нь бараа алдахгүй байх өөрийн үүрэг жишээ нь камержуулах, оновчтой заалны зохион байгуулалт, харуул хамгааллтын талаар авах стандарт шаардлага хангасан ажлын байраа бий болгосны дараа ажилтан авахаа зарлаж шийдэхгүй, шууд ажилтныг ажиллуулж тэднээс үл хамаарах зүйлээс болсон өр төлбөрийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага нэрээр зөвхөн байгуулага хохиролгүй болж байгаа болохоос ажилтанд орлого гэхээр барих зүйл бага байна. Ер нь худалдааны байгуулага алдагдалтай ажилладаггүй харин ажилчид нь цалингаараа өр, дутууг төлдөг бараг бизнесийн нэг арга болсон байгааг анхаарна уу. Үүнийг хөдөлмөрийн байцаагч мэддэг ч тоодоггүй .
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
avatar Болормаа
+2
 
Ажилчдыг ажилд аваад доод тал нь 2 сар байлгаж цалинжуулах хэрэгтэй тэгэхгүй Туршилтын хугацаа, туршилтын цалин гэж 1-2 орон тоон дээр 5-6 хүн ажиллуулж байгаад дараа нь та тэнцсэнгүй гээд явуулж байна Бүүр хөдөлмөр хөлсийн доод хэмжээнээс бага туршилтын мөнгийг нь өгөхгүй тохиолдол надад Гацуурт компани дээр ажиллаж байхад гарсан. Ер нь Гацуурт мэтийн компаниуд салбарынхаа ажилчдын цалингаас бага цалингаар ажиллуулж, илүү цаг бодохгүй, хагас сайн өдөр ажиллуулдаг компаниуд монголд олон байгаа. Тэгсэн мөртөө захирал нь энэ тэр бөхөд хандив зодог суудаг үнэ хаялцуулан авна. Энэ талаар уурхайн салбарынхан сайн мэднэ. Ер нь хөдөлмөрийн хөлснөөс доогуур тогтоосон ийм компаниудад хуримтлал ихтэй байдаг нь Гацуурт компани Махны үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх мөнгөө олоход их тус болж байна. Үйлдвэрчний эвлэлүүд гэж ийм зэргийн нэр нь тодорсон компаниудад байхгүй. Ямар ч байсан Гацуурт олборлодог алт, тариалдаг улаан буудай, экспортын махны үнэ нь өсөөд байхад ажилчдын цалингаа нэмдэггүй, ажилчид нь дарамттай байдаг нь хуулиар энэ талаар гаднаас хянах арга зүйл ангийг оруулах хэрэгтэй.
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах
Болих
Таны нэр *
Code   
ChronoComments by Joomla Professional Solutions
Оруулах