Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Эмнэлгийн хуудас олгох журам

И-мэйл Хэвлэх PDF
Мэдээллийн индекс
Эмнэлгийн хуудас олгох журам
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
Хуудас 5
Бүх Хуудсууд

 

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,
ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ





2009 оны 09 дугаар  сарын 16-ний өдөр                                                            Дугаар 124                                                                    Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ



Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:


1. “Эмнэлгийн хуудас олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох бүртгэл”-ийг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

2. Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгоход Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Маягт, заавар батлах тухай“  2006 оны 18/03 тоот  хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн хуудас” НД№4а маяг, ”Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас”  НД№ 4б  маягтыг тус тус  мөрдсүгэй.

3. “Өвчтөн сахисны тэтгэмж”-тэй холбогдох заалтуудыг 2009 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг /нийслэл/, дүүргийн Эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллага, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг /нийслэл/-ын нийгмийн даатгалын хэлтэс / газар /-ийн дарга, тасгийн дарга нарт даалгасугай.






САЙД                                                                       Т.ГАНДИ

Нийгмийн    хамгаалал,  хөдөлмөрийн

сайдын  2009 оны 09 дугаар  сарын 16-ны

өдрийн 124 дугаар  тушаалын

нэгдүгээр хавсралт

ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.     Энэхүү журмын зорилго нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3, 6 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан даатгуулагч ердийн өвчин, ахуйн  болон  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин (ҮОМШӨ)-ний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдах (ХЧТА),  жирэмсний болон амаржсаны, өвчтөн сахисны тэтгэмж тооцох үндсэн маягт болох эмнэлгийн хуудсыг олгох, хөтлөх, хэвлүүлэх, хяналт тавихад  оршино.

1.2. Даатгуулагчид эмнэлгийн хуудсыг улсын үйлчилгээтэй эмнэлэг, рашаан сувиллын клиник тасаг, ор бүхий хувийн эмнэлэг, (цаашид “эмнэлгийн байгууллага” гэх) бичиж олгоно.


1.3. Эмнэлгийн хуудас нь улсын нэгдсэн дугаартай хэвлэмэл маягт байна. Эмнэлгийн хуудсыг хэвлүүлэх, хуваарилах, хүргүүлэх ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ) эрхэлнэ.

Хоёр. Эмнэлгийн хуудас олгох, хөтлөх

2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17, 19, 191,2, 212, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13,14,15, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15, 16, 171, 172 дугаар зүйлд тус тус заасны дагуу ХЧТА-сан даатгуулагч, жирэмсэн болон амаржсан эх, хүүхдээ сахисан эх,эцэг  (даатгуулагч)-д нийгмийн даатгалын дэвтэр, ҮОМШӨ-ний акт, өвчний түүх, амбулаторийн картыг үндэслэн эмнэлгийн хуудас олгоно.

Үүнд:

2.1.1. Энэ зааврын 1.1-д заасан даатгуулагч ердийн өвчин, ахуйн болон ҮОМШӨ-өөр өвчилсөн, хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн, эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн эмэгтэй, жирэмсэн ба амаржсан эх, хүүхдээ сахиж хэвтэж эмчлүүлсэн эцэг, эх тухайн эмнэлгийн байгууллага, амбулаториор эмчлүүлсэн бол харъяаллын болон  оршин суугаа нутаг дэвсгэрийн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно.


2.1.2. Клиникийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвд  хөдөө орон нутгаас харъяаллын дагуу ирж эмчлүүлэгчид эмнэлэгт өвчтөн илгээх хуудас (ЭМД №13А)-тай тохиолдолд, хүлээж авсан  эмнэлэг нь эмнэлгийн хуудас  олгоно.