Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.4 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/01 тоот тушаалаар “Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам”-ыг батлав.
Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх бүртгэлээс хасах асуудлыг энэ журмаар шийдвэрлэв. Түүнчлэн хувийн бирж зорилтот бүлгийн иргэнийг зуучилж, 6 сараас дээш хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж ажиллуулсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувиар ажил олоход хүндрэлтэй иргэний, 75 хувиар 45-аас дээш, 25 хүртэл насны ажилгүй иргэний, 50 хувиар ажил хайгч иргэний зардлыг тооцох олгох асуудлыг шийдвэрлэсэн болно.
Журмын дагуу Хөдөлмөрийн төв биржээс хөдөлмөрийн хувийн биржүүдийг шинэчлэн бүртгэж, үйл ажиллагаа санхүүжилтийн гэрээ байгуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.


