МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2008 оны 01 сарын 29 өдөр Дугаар 09 Төрийн ордон, Улаанбаатар хот
Авлигатай тэмцэх газрын албан
хаагчийн албан тушаалын цалингийн
хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Монгол Улсын Их Хурлын 2008 оны
09 дүгээр тогтоолын хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ
| № | Албан тушаал |
Албан тушаалын сарын цалин (төгрөгөөр) |
| 1 | Авлигатай тэмцэх газрын дарга | 820534 |
| 2 | Авлигатай тэмцэх газрын дэд дарга | 760143 |
| 3 | Хэлтсийн дарга | 726180 |
| 4 | Албаны дарга | 684684 |
| 5 | Ахлах ажилтан | 622440 |
| 6 | Ажилтан | 560196 |


