Та энд байна: Нүүр хуудас Хууль, тогтоомж, шийдвэр УИХ-ын тогтоол Хөдөлмөр "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаар тогтоол

"Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаар тогтоол

И-мэйл Хэвлэх PDF

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН
ТОГТООЛ

2007 оны 02 сарын 06 өдөр                                                                                 Дугаар 25                                                   Төрийн ордон. Улаанбаатар хот


Шүүгчийн болон прокурорын албан
тушаалын цалингийн хэмжээг
шинэчлэн тогтоох тухай


Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож,  2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                                           Ц.НЯМДОРЖ

Монгол Улсын Их Хурлын 2007 оны
25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН
АЛБАН ТУШААЛЫН  ЦАЛИНГИЙН
ХЭМЖЭЭ

¹ 
Албан тушаал Албан тушаалын сарын цалин (төгрөгөөр)
1 Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч 211536
2 Нийслэлийн шүүхийн шүүгч 194376
3 Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч 202956
4 Аймгийн шүүхийн шүүгч 188136
5 Дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч 190476
6 Дүүргийн шүүхийн шүүгч 181740
7 Сум, сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч 190476
8 Сум, сум дундын шүүхийн шүүгч 181740

 

Монгол Улсын Их Хурлын 2007 оны
25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН
ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН 
ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

¹ 
Албан тушаал Албан тушаалын сарын цалин (төгрөгөөр)
1 Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор 208884
2 Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор 192192
3 Нийслэлийн прокурор 207948
4 Нийслэлийн прокурорын орлогч 193284
5 Нийслэлийн прокурорын газрын туслах прокурор 179244
6 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 176124
7 Аймаг, тээврийн прокурор 199524
8 Аймаг, тээврийн прокурорын орлогч 185172
9 Аймаг, тээврийн прокурорын газрын туслах прокурор 179244
10 Аймаг, тээврийн прокурорын газрын хяналтын прокурор 176124
11 Дүүргийн прокурор 182832
12 Дүүргийн прокурорын орлогч 179244
13 Дүүргийн прокурорын газрын туслах прокурор 176124
14 Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 174408
15 Сум, сум дундын ахлах прокурор 182832
16 Сум, сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 174408