Үйл ажиллагааны эрхэм зорилго
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зохистой нөөцийг бий болгох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратегийн төлөвлөлт, бодлого, төсөв, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах;
2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
4. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийж, үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээ гаргах, удирдлагыг мэдээллээр хангах;
5. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд хамтран ажиллах, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
Үйл ажиллагааны гол зорилт
Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1. Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1. хүн ам, хөдөлмөрийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах бодлогын удирдамжаар хангах;
1.2. нийгмийн хамгааллын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2. Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.
3. Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:
3.1. бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;
3.2. салбарын төсөв, хөрөнгө оруулалт, хувьчлалын бодлогын хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах.
4. Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын судалгаа явуулах, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2. хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
5. Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:
5.1. гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
5.2. гадаад орон, олон улсын байгууллагаас хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах.
Үйл ажиллагааны зорилт
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР


