Төвийн эрхэм зорилго:
Ажил ологогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэн судлах, оношлох, эмчлэн сувилах, хөдөлмөр зохицуулах үйл ажиллагааны чанар агуулгыг дээшлүүлж, мэргэжлийн өвчлөлийг бууруулан, өвчлөгсдийг идэвхитэй урт наслахад тусална.
Төвийн товч түүх:
Манай төв анх 1967 онд МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн 90/99 дүгээр тогтоолоор “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан доох байдлаар өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна. Үүнд:
• 1972 онд “Улсын үйлдвэрийн эмнэлэг мэргэжлийн өвчний диспансер”
• 1991 онд “Улсын мэргэжлийн өвчин судлалын төв”
• 1995 онд “Мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөр магадлалын төв”
• 2007 онд “Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв”
• 2008 онд “Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв” болон ажиллаж байна.
Төв нь:
Хөдөлмөрийн нөхцлийг судлах, үнэлгээ дүгнэлт өгөх, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний талаар зөвлөгөө зөвлөмж өгөх, ажиллагсадад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хордлогыг оношлож, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалт магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага мөн.
Төвийн бүтэц:
Мэргэжлийн өвчин судлалын албаны үйл ажиллагаа нь мэргэжлээс шалтгаалах өвчин, хордлогыг, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалт магадлал хийх, Мэргэжлээс шалтгаалах өвчний тархалт, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг судлах, урьдчилсан ба хугацаат үзлэгийг хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэгт чиглэгдэнэ.
Хөдөлмөрийн нөхцөл судлалын алба нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байранд хэмжилт хийж хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх, ажиллагсадын дунд эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байр, орчныг бүрдүүлэх арга хэмжээг дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж гаргах, хөдөлмөрийн аюултай, хортой хүчин зүйлсийн нөлөөнөөс ажиллагсадыг хамгаалах, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааг явуулах, хөдөлмөрийн нөхцлийн талаар мэдээллийн сан үүсгэх, эргэн мэдээлэл хийх, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.
“Агаар” сувилал нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсөдийн бие махбодыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, эрүүлжүүлэх, эмчилгээний үр дүнг бэхжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа явуулах зэрэг НЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг
www.wcod.mn вэб хуудаснаас авна уу