•  
  •  
  •  
Та энд байна: Home Нүүр хуудас Харьяа байгууллагууд Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн Даатгалын Ерөнхий газар

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын үйл ажиллагааны эрхэм зорилго :

Даатгуулагчдад хөнгөн шуурхай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар нийгмийн даатгалын хүрээг өргөтгөх , тэтгэвэр , тэтгэмж авах , хуульд заасан бусад бvрэн эрхээ эдлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино.

Нийгмийн даатгалын байгууллагын стратеги зорилт:
Иргэдийг нийгмийн даатгалд хамруулах , даатгалын хүрээг өргөтгөх, шимтгэл хураамжийг бvрэн цуглуулах замаар санг арвижуулж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд шилжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг :

  • Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж , тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах
  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжvvлэх , санг бүрдүүлж орлого , зарлагын гүйцэтгэлийг хангах
  • Орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж , мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
  • Иргэдийн нийгмийн хамгааллын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого , нийгмийн даатгалын vйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулан сурталчилах
  • Нийгмийн даатгалын тогтолцоо , үйл ажиллагаа түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох
  • Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж , үйлчилгээг сайжруулах
  • Эрдэм шинжилгээ , боловсрол , хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран буюу дангааараа нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах , таниулах , иргэдийг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох арга хэмжээ авах

Нийгмийн даатгалын байгууллагын гадаад харилцаа: Хөрш зэргэлдээ болон бусад орнуудтай / Хятад , Япон , Солонгос гэх мэт / байнгын харилцаа холбоо тогтоон , харилцан туршлага судлах , хамтран ажиллах , мэдээлэл солилцох, салбарын хvрээний ажилтан албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлvvлэхэд оршино.

Монгол Улсын Нийгмийн даатгалын байгууллага

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын удирдлага зохион байгуулалтын нэгж

НИЙГМИЙН ДААТГАЛ

Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бvхий л vеийн туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хvvхэд төрvvлэх, осолд орох, ажилгvй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогvй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь баталгаатайгаар хангадаг .
Нийгмийн даатгал бол нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголт юм.

Хүний амьдрах хугацаанд дараахь эрсдэл бий болж, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай болдог
Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдэл :

  • Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх)
  • Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах
  • Эрхэлж байгаа ажлаас ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдсөж ажилгүй болох
  • Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдахДаатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болсон тохиолдолд эрсдэл бий болдог.
  • Эндээс үзэхэд хүмүүсийн амтдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох энэхүү эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг НИЙНГМИЙН ДААТГАЛ гэнэ.
  • Нийгмийн даатгын сангийн орлогын үндсэн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдаас төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдэнэ.
  • Даатгуулагч, иргэн бүр ажил, хөдөлмөр эрхэлсэн цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулж, шимтгэл төлж байгаа бол нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэнэ


Иймээс залуу наснаас эхлэн ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд заавал даатгуулаж, насан туршийн амьдралын баталгаагаа найдвартай хангах нь иргэн бүрийн эрхэм үүрэг.

Нийгмийн даатгалын төрлүүд :
• Тэтгэвэрийн даатгал

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

• Тэтгэмжийн даатгал

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Жирэмсний, амаржсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж

• Эрүүл мэндийн даатгал

  • Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгэний зардал
  • Эмийн үнийн хөнгөлөлт

• Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • ХЧТалдсаны тэтгэмж
  • ХЧ нөхөн сэргээхтэй холбоотой нөхөн төлбөр
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл
  • Сургалт, сурталчилгааны зардал
  • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардал

• Ажилгүйдлийн даатгал

  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Сургалтын болон давтан сургалтын зардал


Даатгалын хэлбэр:
Заавал даатгуулах

  • Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны, буяны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343 (ажил гүйцэтгэх гэрээ), 359 (хөлсөөр ажиллах гэрээ) дүгээр зүйлд заасан гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн,
  • МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, МУ-ын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн,
  • Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч
  • Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа МУ-ын иргэн

Сайн дураар даатгуулах

Заавал даатгууласнаас бусад болон тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

 

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш 10 гаруй жил болж байна. Энэхvv даатгалын шинэ тогтолцоо нь иргэд, ажил олгогч, эзэд нийгмийн даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн уг сангаас аливаа эрсдэл тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгох харилцааг зохицуулж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээний нэг төрөл юм.
Аливаа даатгал бол эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж байдаг. Хүний амьдралд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн чадваргүй гишүүд орлогогүй болох, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй нийгмийн шинжтэй / амьдралын / эрсдлээс гадна эдийн засгийн, байгалийн, улс төрийн хүчин зүйлийн нөлөөлснөөс болж иргэдийн орлого олох чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог. Манай орны хувьд даатгалын хэлбэр, төрлүүдээс хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн шинжтэй эрсдлийг нийгмийн даатгалын системээр дамжуулан иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг шийдвэрлэж байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, иргэдийн хувьд даатгуулах сонирхол нэмэгдэж байгаа төдийгүй даатгуулагчид нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлэх, нийгмийн даатгалын харилцааг судлах асуудлыг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт оруулах, шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг бүтээлч хандлага идэвхижиж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын WWW.NDAATGAL.MN вэб хуудаснаас авна уу