Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Нүүр хуудас Дотоод нэгжүүд Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтэс

И-мэйл Хэвлэх PDF
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн асуудлыг уялдуулан зохицуулах, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, яам, салбарын хэмжээнд гадаад орон, олон улсын байгууллагын оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг уялдуулан зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар дахь уламжлалт харилцаатай гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох мэдээллээр хангах, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын байгууллага, гадаад орны оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн уялдаа, зохицуулалтыг хангах, яамны тэргүүлэх чиглэлд нийцсэн шинэ хөтөлбөр, төслүүдийг сонгож дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Гадаад харилцааны яам, Засгийн газрын холбогдох агентлаг байна. Энэ үйл ажиллагааны гол түнш нь Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гадаад орон, олон улсын байгууллага байна.

ЭРХ ЗҮЙ, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
1 Т.Энхтуяа Хэлтсийн дарга 264918 311 Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
2 Л.Мөнх-Оргил Хоёр талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн
262021 311 Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
3 Ж.Тунгалаг Олон улсын гэрээ, хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн
262021 311 Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.