- Захирлын /эрхлэгчийн/ иргэний үнэмлэхний хуулбар
- Сургалтын хөтөлбөр, /хөтөлбөрийн дүгнэлт зайлшгүй тухайн мэргэжлийн чиглэлийн мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын тэнхимын эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй багш, судлаачид дүгнэлт өгч, тамга тэмдэгээр баталгаажуулсан байна/
- Багш нарын анкет /мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбарын хамт/
- Ажлын байрны дүгнэлт /заавал мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг хавсаргасан байна/
- Сургалт явуулах байрны эзэмшлийн гэрчилгээ Хэрэв түрээсийн бол түрээсийн гэрээ /түрээсийн гэрээний хуулбарыг нотариатаар батлуулсан байх, түрээсийн гэрээний хугацааг тодорхой заасан байх шаардлагатай./
- Тоног төхөөрөмжийн жагсаалт
ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
ШАЛГАРУУЛАХАД ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАРГАЛЗАН ҮЗНЭ.
Үүнд:
- ”Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангасан гэрчилгээ” аваад нэг жилээс доошгүй хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулсан байх.
- Мэргэжлийн сургалтын модульчилсан хөтөлбөрийг боловсруулж, мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил арга зүйн төвөөр баталгаажуулсан байх.
- Төгсөгчдийг ажлын байраар хангах талаар хийсэн судалгаатай байх
- Мэргэжлийн багш нарын 60-аас доошүй хувь нь орон тооны байх.
- Сургалт зохион явуулах өөрийн буюу тогтвортой түрээсийн байртай байх
- Сургалтын байгууллага нь сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байх.
- Өөрийн байранд лабораторын дадлага хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
- Үйлдвэрлэл, үйлчилгээний дадлага хийх гэрээг аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн байх.


