Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрөл авах:
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Монгол Улсын хуулиас
/6 дугаар зүйл/
/6 дугаар зүйл/
6 Дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах
6.1 ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл /цаашид “зуучлах зөвшөөрөл” гэх/ бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.
6.2 Зуучлах зөвшөөрлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Зуучлах зөвшөөрлийн гэрчилгээ нь ялгагдах онцлог тэмдэг, улсын нэгдсэн дугаар бүхий албан ёсны баримт байх бөгөөд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажигдсан байна. Гэрчилгээнд тухайн байгууллагын болон ажиллах хүч авах улсын нэр, зуучлах зөвшөөрөл олгосон шийдвэрийн дугаар, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг заана.
6.3 Байгууллага нь ажиллах хүч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай гэрээ байгуулсаны дараа Монгол улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
6.3.1 Ажиллах хүч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай байгуулсан гэрээ,
6.3.2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлагдсан хуулбар,
6.3.3 Тухайн байгууллага нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаж, хэвийн ажиллах боломжтой эсэх тухай татварын албаны тодорхойлолт,
6.3.4 Зуучлах үйлчилгээ явуулах зорилго, чиглэл, гадаадад ажиллах иргэний өмнө хүлээх үүрэг, хариуцлага, тэдэнд тавих шаардлагыг тусгасан тухай байгууллагын албан бичиг,
6.3.5 Гадаадад ажиллах иргэнийг сонгон шалгаруулах журам, зуучлагч байгууллагаас тэдэнтэй байгуулах гэрээний төсөл, зуучлалын хураамжийн хэмжээг тогтоосон шийдвэр,
6.3.6 Байгууллагын санхүүгийн чадварын тухай үйлчлэгч банкны тодорхойлолт,
6.3.7 Шаардлагатай гэж үзвэл тухай улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар бусад холбогдох байгууллагын тодорхойлолт.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Монгол Улсын хуулийг үзнэ үү.


