Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ Гэр бүл, хүүхэд Гэр бүлд үзүүлэх үйлчилгээ Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг ямар хүүхэд авах вэ?

Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхэд

Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг :

o тогтоолгохыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
o иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
o нийгмийн датгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагч/-ийн тодорхойлолт;
o тэжээгчийн /төрүүлсэн болон үрчлэн авсан эх, эцэг/ нас барсны гэрчилгээ, хуулбар
o Өрх толгойлсон эх /эцэг/ болохыг тогтоосон тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт
o 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, /иргэний үнэмлэхийн хуулбар/
• Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
• Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
• Нийгмийн халамжийн тэтгэврийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно