Нийгмийн халамжийн тэтгэврийг ямар хүн авах вэ?
1. 16 насанд хүрсэн одой иргэн
2. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг :
o Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг
o Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
o Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
o Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан тухай аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
o Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагч/-ийн тодорхойлолт.
• Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
• Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
• Нийгмийн халамжийн тэтгэврийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно


