Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ Ахмад настан Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан ...

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан ...

И-мэйл Хэвлэх PDF

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.


Рашаан сувилалын хөнгөлөлт авахад ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?

o өргөдөл;
o сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
o иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
o унааны хөлс төлсөн баримт;
o эрхийн бичиг;
o эмнэлгийн байгууллагын дүгнэлт


Хүндэт донор бол:

o Хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;
o Монголын донорын холбооны үнэмлэх, тодорхойлолт /нийслэлд/;
o Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт /аймагт/.