Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа мөнгөн тусламж олгоно.

И-мэйл Хэвлэх PDF

Нэг удаагийн мөнгөн тусламжид хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

o Өрхийн тэргүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
o Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын акт;
o Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
o Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхийн гишүүдийн ам бүлийн байдлын талаарх сум, хорооны Засаг даргын нарийвчилсан тодорхойлолт;
o Тусламж авахыг хүссэн өргөдөл.
• Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
• Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
• Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн10-25-ны өдрүүдэд олгоно.