Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ Халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж

Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж

И-мэйл Хэвлэх PDF

Бүтэн өнчин үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзэн дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмжийг тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг :

  • тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
  • асрагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • хүүхдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ
  • үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/-д өгнө.
  • Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэнтэй гэрээ байгуулж , тэтгэмжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно.