Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ Халамжийн тэтгэвэр Нийгмийн халамжийн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн тэтгэвэр

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн халамжийн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг :

o Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
o Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
o 0-16 хүртэлх насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
o Өрх толгойлсон эх /эцэг/ болохыг тогтоосон тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт
o Нөхөр /эхнэр/ нас барсан бол нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт.
• Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
• Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
• Нийгмийн халамжийн тэтгэврийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно