Tuesday, Feb 07th

Товч мэдээ:

Та энд байна: Нүүр хуудас Үйлчилгээ Халамжийн үйлчилгээ

Халамжийн үйлчилгээ

  • Халамжийн тэтгэвэр ( 4 Мэдээллүүд )
    Нийгмийн халамжийн тэтгэвэр  авах  эрх :     
    • Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй доорх хүснэгтэд дурдсан иргэд нийгмийн халамжийн тэтгэвэр авна.
  • Халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж ( 4 Мэдээллүүд )
    Нийгмийн халамжийн сард олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ :

    -    2006 онд сард  20000 төгрөг  /2006 оны 7 сарын 1-ээс эхэлж олгосон./
    -    2008 онд  сард 24000 төгрөг  /2008 оны 1 сарын 1-ээс эхэлж нэмэгдсэн./


    •    2006-2007 онд нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж нь зөвхөн 2 төрөл байсныг 2008 онд нэмж , өөрчилсөн.

    •    Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг иргэнд давхардуулан олгохгүй.

    •    Нөхцөлт мөнгөн тэтгэмж авах иргэдтэй гэрээ байгуулан тэтгэмжид хамруулах ба
    тэдгээрийг асаргаа, сувилгааны болон гэр бүлдээ авч асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна.
  • Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж ( 5 Мэдээллүүд )
    Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж нь 2005 оны хуулинд анх шинээр туссан. Энэ хуулийн дагуу Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ нь 70 хувиас доогуур тогтоогдсон иргэн энэ тусламжид хамрагдаж байсан ба нэг удаагийн буцалтгүй тусламж байсан. Энэ тусламжиийн хэмжээ нь нийгмийн халамжийн 1 жилийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байсан. Энэ арга хэмжээнд 2007 онд 3.6 мянган хүн хамрагдаж  0.9 тэрбум төгрөг  зарцуулсан байна.

    Нийгмийн халамжийн тухай хуулинд 2008 оны 1 сард нэмэлт, өөрчлөлт орсноор Амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламжийн төрөл, хэмжээ, давтамж өөрчлөгдсөн.

    Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ нь 70 хувиас доогуур тогтоогдсон иргэд энэ тусламжид хамрагдаж байсан бол 2008 оны 1 сарын 15-нд батлагдсан хуулиас энэ тусламж хасагдсан.

    2008 оны 2 сарын 24-ээс эхлэн мөрдөгдөж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулиар  нийгмийн даатгалын сангаас нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх үүсээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ нь 50-70 хүртэл хувиар тогтоогдсон иргэд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхтэй  болсон юм.

  • Ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээ ( 4 Мэдээллүүд )
    Ахмад настан гэж  60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй  Монгол Улсын иргэнийг ойлгоно.