Та энд байна: Нүүр хуудас Үйл ажиллагаа Түншлэгч байгууллагууд Mongolia Australian Scholarships Program (MASP)

Mongolia Australian Scholarships Program (MASP)

И-мэйл Хэвлэх PDF
www.masp.mn

 

 

 

http://www.masp.mn/

Монгол-Австралийн Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр нь Австралийн хөгжлийн сургалтын тэтгэлэг олгох, чадавхийг бэхжүүлэх жижиг үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэх замаар хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлдэг. Энэхүү дэмжлэгийг Монгол Улсын долоон яаманд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам юм.

Санхүүжилтийн зорилго нь яамдын ажилтнуудын бодлого боловсруулах, удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулснаар зорилтот яамдын шинэчлэлийн хөтөлбөрийг боловсронгуй болгоход оршино.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хүний нөөцийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

o    Нийгмийн  хамгааллын бодлого төлөвлөлт,  удирдлага зохион байгуулалт

o    Хүн ам зүйн бодлого төлөвлөлт

o    Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх орчин үеийн арга зүй

o    Мэдээллийн системийн удирдлага ба мэдээллийн аюулгүй байдал

o    Хэтийн тооцоолол, загварчлал

o    Удирдлагын менежемент

 

2003 оноос хойш тус яам, харъяа агентлагаас 13 албан хаагч  Монгол-Австралийн  Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсын их, дээд сургуулиудад магистрийн зэрэг олгох сургалтад хамрагдаад байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараас Монгол-Австралийн

Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсын

их, дээд сургуулиудад магистрийн зэрэг хамгаалсан болон

суралцаж байгаа ажилтнууд

Д.д

Нэр

Их, дээд сургуулийн нэр

Хугацаа

Одоогийн эрхэлж байгаа ажил

1

Н.Мөнхтуяа

Куинслэндийн их сургууль

2003-2004 он

Азийн хөгжлийн банкны төсөлд ажиллаж байна

2

Ц.Болормаа

Флиндерсийн их сургууль

2004-2006 он

НХХЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

3

Б.Алимаа

Куинслэндийн их сургууль

2003-2004 он

НХХЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга

4

Д.Биндэръяа

Куинслэндийн их сургууль

2003-2004 он

Докторантурт суралцаж байгаа

5

Ц.Амартөгс

Флиндерсийн их сургууль

2005-2006 он

НХХЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газрын орлогч дарга

6

Л.Мөнхзул

Сиднейн их сургууль

2006-2007 он

НХХЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

7

Н.Энхнасан

Флиндерсийн их сургууль

2005-2007 он

НХХЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

8

Л.Мөнх-Оргил

Мельбурний их сургууль

2007-2008 он

НХХЯ-ны Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн

9

Ө.Цогзолмаа

Австралийн үндэсний их сургууль

2007-2009 он

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн

10

Н.Бадамцэцэг

Флиндерсийн их сургууль

2009-2011 он

Суралцаж байгаа

11

Д.Эрдэнэсувд

RMIT их сургууль

2009-2011 он

Суралцаж байгаа

12

З.Мөнхзул

Өмнөд Шинэ Уэльсийн их сургууль

2010-2011 он

Суралцаж байгаа

13

Ж.Мөнхцэцэг

Флиндерсийн их сургууль

2010-2011 он

Суралцаж байгаа