НХХЯ - нд хандаж өргөдөл, гомдол гаргах зөвлөмж
Өргөдөл, гомдол гаргагч нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих бусдын эрх,
эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй
Өргөдөл, гомдолд дурдсан асуудлууд үнэн зөв байна
Өргөдөл, гомдолд тавих шаардлага
1. Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурна.
2. Иргэд өргөдөл гомдлыг хамтран гаргаж байгаа бол бүгд гарын үсэг зурна. Өргөдөл, гомдол хамтран гаргаж буй иргэд төлөөлөх этгээдийг сонгосон бол төлөөлөгч гарын үсэг зурах бөгөөд төлөөлөгч гэдгийг нотлох баримтыг хавсаргана.
Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл
1. Тус яаманд иргэн тухайн асуудлаар өмнө нь хандаж байсан
2. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа
3. Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй
4. Өргөдөл, гомдол гаргагч нь бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаана.
Өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа
1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагтай бол Төрийн нарийн бичгийн дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгах ба энэ тухай хариуцсан мэргэжилтэн өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
Өргөдөл, гомдолд хариу өгөх хэлбэр
Өргөдөл, гомдлыг хянан үзсэн албан тушаалтан шийдвэрлэлтийн талаар иргэнд амаар болон бичигээр хариу өгнө.
Мөн Иргэн Та дараах маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж өргөдөл, гомдлоо цахим хэлбэрээр илгээх боломжтой.